Инээхэд хүртэл учир байдаг юм байна

Инээхдээ чигчий хуруугаа уруулдаа хүргэж инээдэг бол:
Танд сайхны тухай төсөөлөл их байж энэ төсөөллөөр үйлдэл, хөдөлгөөнөө зохицуулдаг байна. Мөн олны анхаарлын төвд байх дуртайг илэрхийлнэ.

Амаа таглаж инээдэг бол:
Та хулчгар, бусдын анхаарлын төвд бус харин сүүдэрт байхыг хүсдэг далд хүн байна. Иймээс өөрийгөө хэт цэгнэх, өөрийгөө шүүмжлэх хэрэггүй гэж зөвлмөөр байна.

Толгойгоо гэдийлгэж инээдэг бол:
Та хүнд амархан итгэмтгий, аливаад  амархан үнэмшдэг хэдий ч хааяадаа өөрийн бодол хүслээр гэнэтийн үйлдэл хийх нь байдаг. Гэхдээ ухаантай хөдлөх хэрэгтэй.

Инээх үедээ нүүр, толгойгоо илдэг бол:
Та мөрөөдөгч, хоосон зөгнөгч. Энэ нь тийм муу биш ч гэсэн аливаа асуудлыг хоосон мөрөөдөхдөө биш амьдрал дээр хэрэгжүүлэх явдал чухал юм.
 
Хамраа үрчийлгэж инээдэг бол:
Таны үзэл баримтлал, урам зориг байнга өөрчлөгдөж байдөг. Та сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, тогтворгүй зантай хүн. Урам зориг тань хурдан өөрчлөгддөг учир өөрт тань болоод бусдад төвөгтөй байдаг бололтой. Та ярьж чаддаг боловч бусдыг сонсож чаддаггүй бололтой.

Толгойгоо тонгойлгон аяархан инээдэг бол:
Та сайхан сэтгэлтэй, хүнлэг, хүмүүстэй нийцтэй хүн байна. Таны мэдрэмж, зан байдал, ямагт хяналтад байдаг бололтой. Бусдыг хэзээ ч уурлуулж гомдоодоггүй байна.

Эрүүгээ тулж инээдэг бол:
Та ямар ч насны хүн байсан залуу сэтгэлгээтэй хүн байна. Иймээс ч хааяадаа бодлогогүй үйлдэл хийдэг бололтой.

Нүдээ онийлгож инээдэг бол:
Өөртөө итгэлтэй байдлыг болон ухаалаг занг илэрхийлнэ.  Иймээс ч та бүтээлч, шургуу зантай юм байна.

Ямар нэг онцлог шинж илэрдэггүй бол:
Та бусдаас ихэд ялгардаг хүн байна. Өөрийн бодол  дүгнэлтээр явж, бусдын санал бодлыг сонсдоггүй. Иймээс ч энэ байдал олон хүнд таалагддаггүй бололтой.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (151.227.55.171)

    2015-04-02

    . Doorhi hunii setgegdelees yu ch oilgosongui. Ervaa gej mongol ug bn uu. Harlamar ch geh shig. Yu geed ch baigaa um ***** med.

  • малуудаа (103.229.121.240)

    2015-04-01

    эрваанууд өөрсдөө энийгээ уншиж үзсэн юм бол уу пад хар бичиг уншдаг харалмарууд энэ сайтыг хийждээ