Тайландын хаан 100 кг алт бэлэглэв

Таиландын хаан, 85 настай Пхумипон Адульядет Энэтхэгийн алдарт Махабодхи сүмийн оройг чимэглэхэд зориулж 100 кг алт бэлэглэжээ. Буддын домогт өгүүлснээр ариун сүм сүндэрлэж буй энэ газарт ханхүү Гаутама Сидхартха гурван өдөр гурван шөнө бясалгасны эцэст Бодхи модны доор гэгээрч, Будда болсон гэнэ. Энэ сүмийг МЭӨ 260 онд байгуулжээ. Хааны өгөөмөр өглөг болох 14,5 сая ам.долларын алтыг онгоцоор Энэтхэгийн Бихар мужид хүргэх аж. Ариун сүм нийслэлээс 96 км зайд Бихар мужийн Патна хотод оршдог бөгөөд 2002 оноос ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлжээ. Таиландын хаан өөрөө шижир алтаар Махабодхи сүмийг чимэхийг санаачилсан аж. Сүмийн оройг чимэхэд нийт 300 кг алт шаардлагатай гэнэ. Буян үйлдэгсдийн ачаар бүх алт цугларсан тул энэ сардаа багтаж, сүмийн оройг чимэглэх ажил эхлэх аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)