Румынд Монголыг сурталчлав

Румыны нийслэл Бухарест хотноо 40 гаруй орны төлөөлөл үндэсний дуу хөгжим, хоол, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, эх орноо сурталчлав. Энэ арга хэмжээнд Румын улсад суугаа Монголчуудын холбооны тэргүүн Б.Сугаржав, Монгол Улсын Өргөмжит консул Родика Поп болон Румын Улсад суралцаж байгаа оюутнууд, байнга оршин суугаа монгол иргэд, тэдний хүүхдүүд идэвхтэй оролцжээ. Энэ үеэр Румын улсын Ерөнхийлөгчийн гэргий хатагтай Мария Басеску болон албаны бусад хүн хүрэлцэн ирж үзэсгэлэнг үзэж, сонирхсон зүйлсээ худалдан авч өнчин хүүхдүүдийн төлөө санд хандив өргөсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)