Хар тамхийг хуульд заасан хэмжээнд оруулж ирэхийг зөвшөөрч байна

Уругвай улсын сенат өчигдөр хар тамхины худалдааг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр нь хууль бус наймаа газар авч, дэлхий нийтэд аюул учруулж байгаа өнөө үед Латин Америкийн орнуудад үлгэр жишээ болно гэж үзжээ. Гэхдээ хар тамхийг хуульд заасан хэмжээнд оруулж ирэхийг зөвшөөрч байгаа гэнэ. Жишээлбэл, төрийн байгууллагуудын хяналтан дор насанд хүрсэн хүн сард 40 граммыг тодорхой шалтгаантай бол худалдан авч болно. Эсвэл албан ёсны зөвшөөрөлтэй бол зургаан марихуаны ургамлыг гэртээ тарихыг зөвшөөрсөн байна. Уругвайн хар тамхины хяналтын алба энэ төрлийн худалдааг зохицуулах үүрэг хүлээжээ. Харин эрх баригчид Уругвайд хар тамхины хэрэглээ оршин тогтносоор байгаа учраас тэднийг аль болох эрсдэлгүй байлгах алхмуудыг хийх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс хар тамхи хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул дээрх хууль нь марихуаны худалдааг чөлөөтэй болгож байгаа хэрэг огт биш гэдгийг анхааруулсан байна. Уг хуулийг тодорхой хугацаанд дагаж, мөрдөх юм. Ингэснээр хууль бусаар хэрэглэх явдал буурна гэж тооцжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Gee (14.200.223.36)

    2013-12-11

    Har tamhiig hoorond n yalgaj salgaj surmaar baina aa manaihaan. Marijuana g bol zovshoorchih heregteim bgaanshd mongold

  • Gee (14.200.223.36)

    2013-12-11

    Har tamhiig hoorond n yalgaj salgaj surmaar baina aa manaihaan. Marijuana g bol zovshoorchih heregteim bgaanshd mongold