Пакистаны сурагч Малала НҮБ-ын шагнал хүртэв

НҮБ-ын Ерөнхий ассемблей мягмар гарагт Пакистаны сурагч Малалад хүний эрхийн шагнал гардуулсан тухай РИА Новости мэдээллээ. Өдгөө 16 настай Малала Юсуфзай охин өөрийн блогтоо хэт даврагч “Талибан” хөдөлгөөнийг шүүмжилж, охидын суралцах эрхийн төлөө бичиж байсан юм. Өнгөрсөн оны аравдугаар сард “Талибан” хөдөлгөөний нэг дайчин сурагч охиныг хичээлээсээ харьж явахад нь буудсан бөгөөд нэг сум Малалагийн толгойд тусчээ. Малала Юсуфзай Их Британид эмчлүүлж эдгэрсэн. Охин одоо аав, ээж, дүү нарын хамт Их Британид амьдарч байна. НҮБ-ын Ерөнхий ассемблейн хүний эрхийн шагналыг Мавританы иргэн Бирам Дах-Абейдэд олголоо. Энэ бүсгүй орчин үед тогтносоор байгаа боолчлолын эсрэг тэмцжээ. Түүнчлэн тахир дутуу иргэдийн эрхийг хамгаалагч Косово улсын иргэн Хильмнийета Апук, Финляндын хүний эрхийн төлөө тэмцэгч Лииса Кауппинен, Марокко улсын иргэн Хадижа Рияди нарыг хүний эрхийн шагналаар шагнажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)