БНХАУ гадаадын сэтгүүлчдийг нутгаасаа гарахыг шаардав

Хятадын Засаг захиргаа “New York Times” сонин, Блүмберг агентлагийн сэтгүүлчдэд виз олгохоос татгалзсанаа албан ёсоор тайлбарлаагүй байгаа юм. Хятад улс сүүлийн хоёр жилд нэртэй хоёр сэтгүүлчид виз олгохоос татгалзсан аж. Аль-Жазира телевизийн сэтгүүлч Мелисса Чан болон АНУ-ын чөлөөт сэтгүүлч Пол Мүни нарт виз олгоогүй нь тэд хүний эрх зөрчигдөж байгаа талаар нийтэлдэгтэй холбоотой. Түүнээс гадна Ройтерс агентлагийн сэтгүүлч Крис Баклей өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Хонконгт виз хүлээж байна. АНУ-ын “New York Times” сонины редакциас Хятадын Засгийн газар энэ онд гадаадын сэтгүүлчдийг хянах хараа хяналтаа илүү чангатгасан талаар мэдээлсэн байна. Учир нь Хятадын Коммунист намын удирдагчдын санхүүгийн талаар бичсэн материалууд Бээжингийн дургүйцлийг хүргэжээ. Хятад улсад ажиллаж байгаа “New York Times” сонин болон “Блүмберг” агентлагийн 20 гаруй сэтгүүлчийг энэ он дуусахаас өмнө Хятадыг орхихыг илэрхийлсэн нь тэдний жил бүр сунгуулдаг визийг дарахгүй байхаас эхэлсэн аж. Сэтгүүлчид Бээжинд өнгөрсөн долоо хоногт айлчлал хийсэн АНУ- ын дэд Ерөнхийлөгч Жо Байдентэй уулзжээ. АНУ-ын Конгресс лхагва гаригийн орой Бээжинд байгаа зарим сэтгүүлчийн болон хэвлэлийн эрх чөлөөний талаар ярьсан байна. Ардчилсан намын сенатч Шеррод Браун “Бид Хятад улсыг гадаадын сэтгүүлчдэд тавих хараа хяналтаа зогсоохыг уриалж байна. Хятадын Засаг захиргаа сэтгүүлчдэд виз дарахыг удаашруулж, виз дарахаас татгалзсан. Түүнчлэн Хятадад байгаа гадаадын хэвлэлүүдийн веб сайтыг хаажээ. Энэ бол дэлхийн эдийн засагт нэгдэх, дэлхий дахинтай харилцах арга зам биш. Бид Хятад улсыг хэвлэлийн талаархи энэ бодлогоосоо татгалзахыг шаардаж байна. Хэрвээ дээрх байдал өөрчлөгдөхгүй бол Конгресс ямар нэгэн алхам хийх болно” гэж хэллээ. Хэдийгээр Хятад улс 2008 оны Бээжингийн олимпийн дараа гадаадын сэтгүүлч, сурвалжлагчдад тавьдаг олон хоригийг зөөлрүүлсэн ч одоо дахиад хориг тавьж эхэлсэн байна. Хятадын Коммунист намын зарим топ удирдагчдын гэр бүлийн болон авлигын тухай гарсан мэдээлэл нь эрх баригч намын өндөр албан тушаалтнуудын уурыг хүргэсэн. “New York Times” сонины гүйцэтгэх редактор Жилл Абрамсон хэлэхдээ Хятадад ажиллаж байгаа сэтгүүлчдийн ажиллах орчин муудсан гэжээ. Тэрчлэн “TIME” сэтгүүлийн Хятад дахь сэтгүүлч Ханна Бэйч “Хятадын Засгийн газар болон Коммунист нам зарим мэдээллийг өнгөлөн далдлах, зохимжгүй санагдсан мэдээг дарах, урьд өмнө үзэгдээгүй хувцасны загварыг шүүмжлэх зэргээр янз бүрийн дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Сэтгүүлчдийн ажиллах нөхцөл 2008 оноос хойш сүүлийн 15 жилд байгаагүйгээр сайжирсан ч Арабын хувьсгал эхэлсний дараа Хятад улс аюулаас хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа. Гэх- дээ одоогоор гадаадын хэвлэл мэдээллийн талаар эрс шийдвэртэй арга хэмжээ аваагүй. Харин олон арван тэрс үзэлтэн, эрдэмтэн, академич, хятад сэтгүүлчдийг шоронд хорьсон ” хэмээн ярьсан аж. Блүмберг агентлагийн сэтгүүлч- дийн хувьд адилхан гомдол мэ дүүлж байгаа юм. Тус агентлаг Хятадын дарга Си Жинпиний тухай материал бичсэний дараа Хятадын банкууд “Блүмберг” агентлагийн шинэ терми- налуудыг эзэмшихээ больжээ. Түүнч- лэн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероныг Бээжинд албан ёсны айлчлал хийх үеэр “Блүмберг” агентлагийн сэтгүүлчид хэвлэлийн бага хуралд орох эрх өгөөгүй гэнэ. Хятадын Засаг захиргаа “New York Times” сонин, “Блүмберг” агентлагийн сэтгүүлчдэд виз олгохоос татгалзсанаа албан ёсоор тайлбарлаагүй байгаа юм. Хятад улс сүүлийн хоёр жилд нэртэй хоёр сэтгүүлчид виз олгохоос татгалзсан аж. Аль-Жазира телевизийн сэтгүүлч Мелисса Чан болон АНУ-ын чөлөөт сэтгүүлч Пол Мүни нарт виз олгоогүй нь тэд хүний эрх зөрчигдөж байгаа талаар нийтэлдэгтэй холбоотой. Түүнээс гадна Ройтерс агентлагийн сэтгүүлч Крис Баклей өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Хонконгт виз хүлээж байна. Эхнэр охиноосоо хол байгаа сэтгүүлч Бээжин дэх “New York Times” сонины редакцид ажиллахын тулд олон сарын турш виз хүлээж байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)