Засгийн газрын ордны гадаа тэсрэх бөмбөг тавьжээ

Албани улсын хууль хяналтын байгууллагад Засгийн газрын ордонд тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага баасан гаригт ирсэн тухай ИТАРТАСС мэдээлэв. Цагдаа нар ордонд тэсрэх бөмбөг хайгаад олоогүй гэнэ. Харин Засгийн газрын ордны гадаах машины зогсоолыг шалгах явцад бөмбөг байсныг илрүүлсэн аж. Зогсоолд тавьсан нэгэн машинд 200 гр жинтэй тэсрэх бөмбөг байсныг аюулгүй болгожээ. Засгийн газрын бүх ажилтныг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд энэ үеэр Албанийн Ерөнхий сайд Итали руу албан ёсны айлчлалаар явсан байжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)