Генералуудын шүүх хурлын тов гарчээ

2013 оны 12 сарын 16
Хил дамнасан зэвсгийн наймаа хийсэн генералуудын хэрэг нэлээд шуугиан тарьж байгаад чимээ алдарсан. Олон эзэн холбогдогчтой төдийгүй Гадаад харилцааны сайд Лу.Болдын нэр ч үүнд холбогддог. Яагаад гэхээр Лу.Болд нь БХ-ын сайд байсан бөгөөд түүний эзэмшдэг “Бодь” группийн дансаар 1.5 сая ам.доллар шилжиж орж ирсэн гэдэг. Харин хэргийн мөрдөн байцаалт дуусч, энэ сарын 18-ны 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хурлыг хийх тов гарчээ. Хэргийг тодруулбал, генерал Т.Дашдэлэг нарыг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан юм. Тодруулбал,  Хойд Солонгосоос 1.5 сая ам.доллар авсан атлаа онгоцныхоо моторыг хүлээлгэж өгөөгүй учир тус улсаас манай улсын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн мөнгөө эргүүлэн авахаар хандсанаар эл хэрэг ил болсон билээ.

А.ГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...