Эрэгтэйчүүдийн 47%, эмэгтэйчүүдийн 34%-ийнх нь амнаас эвгүй үнэртдэг

Ердийн үнэн - Хайрын илрэл бол үнсэлт гэж хүн төрөлхтөн аль эртнээс үзсээр ирсэн билээ. Судалгаанаас үзэхэд, жинхэнэ “франц маягийн” үнсэлт нь хайрын хамгийн гол илрэл гэж гэр бүлийн хосуудын 40 хувь нь үздэг.
•    Сэтгэл зүйчид үнсэлцэх нь таны сэтгэлийн тэнцвэрийг хадгалахад зайлшгүй чухал гэж үзжээ.
•    Үнсэлцэхэд хэл оролцсоноор сэрлийг өдөөнө
•    Эрчүүдээс  илүү эмэгтэйчүүд үнсэлцэх дуртай байдаг
•    Үнсэлцсэн бүхэн тэнгэрийн умдаг атгахгүй ч, үнсэлцэх үед ихээр ялгардаг мансууруулах үйлчилгээтэй бодис эндорфин нь таныг наад зах нь тайвшруулж, сэтгэлийн  баясалд  хүргэнэ

•    Үнсэлцэхийг хайрын илрэл гэж үздэггүй хүмүүс ч байдаг. Африкийн зарим овгуудад эрэгтэй, эмэгтэйчүүд сэтгэл санааны тэнцвэрээ хэвийн хадгалахын тулд үнсэлцэхэс ор тас татгалзсан байхад, эскимосчууд үнсэлцэхийн оронд зүгээр л хамраараа үрэлцдэг байна.Анагаахын үнэн
•    Үнсэлцсэнээр бид 9 мл ус, 0.7 гр уураг, 018 гр органик бодис, 0.7 мг тос, 0.45 мг давс, 250 орчим нянг солилцдог.
•    Үнсэлцэхэд солилцсон эдгээр бодис харилцан хоргүйгээр үл барам хоолны шингэцийг сайжруулж, биеийн эсэргүүцлийг дээшлүүлэхэд тусладаг
•    Барууны, нэр хүндтэй, шүдний эмч нар үнсэлцэх нь шүдний өвчнөөс   сэргийлэхэд тустай гэж үзжээ. Тэднийхээр, үнсэлцэхэд ялгарсан шүлс амны  хөндийг цэвэрлэх агаад шүдийг бэхжүүлэгч кальци шүлсний найрлагад  ихэсдэг аж
•    Харин үнсэлтээр хомхой, шар өвчний А болон В вирусууд дамжин халдварладаг

Болгоомжлом үнэн
•    Үнсэлцэх хүслээ хясахгүйн тулд амьсгалаа анхаараарай. Эрэгтэйчүүдийн 47 хувь нь, эмэгтэйчүүдийн 34 хувь нь эвгүй  үнэртэй амьсгалтай байдаг
•    Тамхи татдаг хүний амьсгал эвгүй  үнэртдэг
•    Үнсэлцэхийн  өмнө сонгино, сармис  идэхгүй байхыг хичээгээрэй
•    Хоолны  үлдэгдэл ч гэсэн аятайхан сэтгэгдэл төрүүлдэггүйг анхаараарай

Зөвлөмж -үнэн
•    Амны эвгүй үнэрийг арилгахад чихэр идэх, бохь зажлах, зориудын аэрозоль  хэрэглэдэг
•    Эмгэдийн хэрэглэдэг кофены шаар, гаа зажлах ч бас тустай
•    Хоол идсэний дараа шүдээ байнга цэвэрлэхээ мартуузай
•    Хайртын чинь амнаас эвгүй үнэртэж байвал “Чи минь бүр ядраа юу даа? Амьсгалаас чинь мэдрэгдэж байна” зөөлөн хэлээрэй. “тэсэхийн аргагүй үнэртэй байна” гэвэл гомдчихно  шүү
•    Эсвэл  зүгээр л “Чи бохь  зажлах уу?” гэж  гэмгүй царайлан  асуу
•    Бас “чамд шинэ жилээр шүдний сойз л бэлэглэе” гэх юм уу, “чиний минь ходоод гэдэс  зүгээр  үү?” гэж  зовнин асуугаарай

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • “чамд шинэ жилээр шүдний сойз л бэлэглэе” (79.98.208.182)

    2013-12-17

    HAHAAH “чамд шинэ жилээр шүдний сойз л бэлэглэе”