Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөх уулзалт хийлээ

“Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт 2013 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яамны сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтад аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зохицуулагч нар оролцов.

Энэхүү хоёр өдрийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлууд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсэг, хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, стратегийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлаар зөвлөлдсөн юм. Мөн 2014 онд хийх үйл ажиллагааны чиглэл, тухайлбал орон нутагтаа юу хийж байгаа болон юу хийх тухай ярилцаж, туршлага солилцлоо.

 Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж буйг дуулгалаа. Түүнчлэн, бүтээлч арван ажлыг төлөвлөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэдгийг хэлсэн юм. Мөн тэрээр зөвлөлдөх уулзалтад оролцогчдод хандан, эрүүл мэндийн салбар шинэчлэлийнхээ хүрээнд нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэстэй, хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бодлого тодорхойлдог, чанартай үйлчилгээ үзүүлдэг болгохоор ажиллаж буй гэдгийг хэлсэн.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр хөтөлбөр, стратеги, төсөл арга хэмжээ хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрч байгаа ч тулгамдсан асуудлууд гарч байна. Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ, хүсээгүй жирэмслэлт нэмэгдэж байгаа төдийгүй аюултай үр хөндөлтөөс улбаалсан эхийн эндэгдэл нэмэгдэх хандлагатай, бэлгийн замаар дамжих халдвар буурахгүй, эм хэрэгслийн хангамжийн нөөц, хүртээмж харилцан адилгүй, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж тэгш бус байгаа тухай хэлэлцлээ.

 Уулзалтыг зохион байгуулагч талаас мэдээлэл өгөхөөс гадна бүх аймгууд НҮЭМ-ийн тодорхой асуудлаар ханын танилцуулга бэлтгэж ирсэн байна. Ингэснээр шинэ мэдээлэл солилцсон, санаа авсан, харилцан туршлага судалсан уулзалт боллоо.

alt

alt

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.72.247.249)

    2014-02-22

    шаал тэнэг юм хэзээ нээх хөгжүүлдэг болчихсон юм худлаа хуцацгагаад......................................

  • (202.72.247.249)

    2014-02-22

    шаал тэнэг юм хэзээ нээх хөгжүүлдэг болчихсон юм худлаа хуцацгагаад......................................

  • (202.72.247.249)

    2014-02-22

    шаал тэнэг юм хэзээ нээх хөгжүүлдэг болчихсон юм худлаа хуцацгагаад......................................