2013 оны дэлхийн онцлох үйл явдал

ШИНЭ ПАПЫГ СОНГОВ
Ромын Католик шашны 2013 оны түүхэнд хоёр гайхалтай үйл явдал тохиожээ. Тус шашны сүүлийн 600 жилийн түүхэнд анх удаа Пап лам XVI Бенедикт огцорч өнөөгийн Пап лам Францис буюу Аргентины их хамбатан Хоржэ Бергоглио залгамжлагчаар тодорчээ. Тэрбээр Латин Америкаас тодорсон хамгийн анхны Пап лам бөгөөд “Time” сэтгүүлийн энэ оны онцлох хүнээр шалгарсан юм.

БУРХНЫ БӨӨМИЙГ БАТАЛЖЭЭ
Дэлхий да яар алдаршаад буй Хиггс босон буюу бурхны бөө мийн онолыг хам гийн анх 1960-аад онд Петер Хиггс дэв - шүүлжээ. Гэвч энэхүү оно лыг 40 жи лийн дараа нээж, үнэхээр байдгийг олон ул сын эрдэмтэд Францын умард хэсэгт явуул- сан су дал гаагаараа баталсан. Харин уг бөөмийг албан ёсоор баталгаажуулсан нь энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр аж. Тиймээс энэ оно лыг анх дэвшүүлсэн Петер Босон болон түүний хамтрагч Фран сис Энглер на рыг энэ жил Но белийн Физикийн салбарын шилдгээр тодруулсан юм.

ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ ЗАДРУУЛЛАА
Энэ өдөр “Гвардиан”, “Бритиш нь юзпэйпэр”, “Вашингтон Пост” зэрэг дэлхийд алдартай том хэвлэлүүд АНУ- ын Үндэсний аюулгүй байдлын албаны нууц мэдээллийг хэвлэж, хамаг булхайг нь дэлгэж орхилоо. Тус албаны гэрээт ажилтан байсан Эдвард Снөүден хэмээх 26 настай залуу уг мэдээллийг задруулж, Америкчууд хэрхэн дэлхий нийтийг тагнан туршдагийг илчилж, дэлхийн баатар болжээ.

БОСТОНЫ ХАЛДЛАГА
Алан хядагчдын бай болох магадлал өндөр байдаг АНУ-д энэ онд олны сэтгэлийг сэрд хийлгэсэн айм шигт хэрэг гар сан нь Бостоны марафоны халдлага юм. Лалын шашинт, ОХУ-ын Чечений төрсөн ах дүү хоёрын тавьсан тэсрэх бөмбөг дэлбэрч гурван хүн амиа алдаж, 260 гаруй хүн хүнд хөнгөн байдлаар шархаджээ. Тэдгээрийн 14 нь үе мөчөө тайруулсан юм. АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон мөн сарын 18-нд энэ хэргийн сэжигтнээр Америкт коллежид сурдаг 26 настай Тамерлан Царнаев, 19 настай Жохар Царнаев нарыг нэрлэсэн юм. Гэвч Аль Каидагийн сургалтын баазад тэсрэх бөмбөг хийж сурсан ах дүү хоёр маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 19-нд цагдаа нарын баривчилгааны үеэр зугтах оролдлого хийж байгаад буудуулан амиа алджээ.

АВАРГА СОЛИР УНАЖ ОРОСЫГ САНДАРГАВ
ОХУ-ын Челябинск хотод гэгээн цагаан өдрөөр аварга солир унажээ. Эрдэмтдийн тооцоолсноор 10 мянган тонны жинтэй солир 20 бээрийн өндөрт бутарч ийш тийш үсэрсэн бөгөөд хамгийн том нь Челябинскт унасан нь энэ аж. 40 атомын бөмбөгтэй тэнцэх хүчтэй солирыг газар унаж дэлбэрэхэд цахилгаан, гар утасны сүлжээ тасарч, 304800 метр квадрат шилэн цонх хаалга хагарч, 1600 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Хожим нь орон нутгийн эрх баригчид уг солирыг жижиглэн худалдахад алтнаас 40 дахин их үнэ буюу нэг грамм нь 2200 ам.долларт хүрчээ.

АНГЛИЙН ХААНЫ ГЭР БҮЛ НЭГЭЭР НЭМЭГДЖЭЭ
Их Британийн угсаа залгамжлах ханхүүгээр тодроод буй Уильям хэдэн жилийн өмнө эгэл ард бүсгүйтэй гэрлэж, дэлхийг донсолгосон хурим найр хийсэн. Тэгвэл тэд энэ онд анхны үрээ өлгийдөн авч, Их Британийн эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоог нэгээр нэмсэн байна. Кэйт Миддлтон, хунтайж Уильям нар хааны гэр бүлийн гуравдугаар үе болон мэндэлсэн анхны хүүдээ Жорж хэмээх нэр хайрласан аж.

ЖАН СОН ТЕКИЙГ ЦААЗЛАВ
Умард Солонгосын дээрээсээ хоёр дахь хүн, тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений хүргэн, залуу удирдагч Ким Чен Уны гол түшиг нь байсан Жан Сон Текийг цаазаар аваачих ялыг энэ өдөр гүйцэлдүүлсэн юм. Ким Чен Ун хүргэн ахыгаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, авлига өгсөн, авсан, улсын хөрөнгийг шамшигдуулсан мөн төрийн эргэлт хийхээр санаархсан гэх үндэслэлээр ийн шийтгэжээ. Олон улсын ажиглагчид энэ үйл явдлыг Умард Солонгосын залуу удирдагчийн нөлөөгөө батжуулж, ноёрхлоо тогтоох гэсэн алхам гэж үздэг. Харин зарим шинжээчид залуу Кимийн дээрх шийдвэрийг Өмнөд Солонгос болон АНУ-д өгсөн анхааруулга, өдөөн хатгалга гэж тайлбарладаг юм.

БРАЗИЛИЙН ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ
Санта Мариа хотын шөнийн цэн- гээний газар үйлчлүүлэгч олон той ид хөлийн ца гаар гал гарч 241 хүн амиа алд- жээ. Энэ явдал нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тохиосон шөнийн цэнгээний газрын хамгийн аймшигт эмгэнэлт тохиолдол юм. Эл хэрэгт нийт найман хүнийг сэжиглэн баривчилжээ. Шөнийн цэнгээний газрын хоёр эзэн, хамтлагийн хоёр гишүүнийг хүн амины хэргээр шийтгэсэн бол үлдсэн дөрвийг нь худал мэдүүлэг өгсөн, нотлох баримтыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр ял оноосон байна.

НЕЛЬСОН МАНДЕЛА ТААЛАЛ ТӨГСЧЭЭ
Апартейд засаглалын эсрэг тэмцэгч, эрх чөлөөг сахин хамгаалагч , улс төрийн гарамгай удирдагч, Өмнөд Африкийн анхны өнгөт арьстан Ерөнхийлөгч Нельсон Ман дела 95 насандаа таа- лал төгслөө. Ардаа нөхөгдөшгүй орон зай үлдээгээд одсон түүнийг төрөлх нутаг болох Зүүн Кэйп мужийн Куну хотын оршуулгын газар мөнхөд нутаглуулсан юм. Н.Манделаг нутаглуулахад АНУ, Их Британи, Швед, Франц тэргүүтэй дэлхийн олон арван орны төрийн өндөрлөгүүд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд энэ зууны хамгийн нүсэр оршуулах ёслол болон түүхэнд үлдсэн юм.

ЕГИПЕТ ДЭХ ТӨРИЙН ЭРГЭЛТ
Дэлхийн хамгийн эртний соёл иргэншилтэй цөөхөн үндэстний нэг Египетийн 5000 жилийн түүхэнд анх удаа ардчилсан зарчмаар сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг цэргийн хүчээр түлхэн унагалаа. Шалтгаан нь М.Мурси өөрийн Лалын ахан дүүс намд хэтэрхий их эрх мэдэл олгож, уналтад орсон улс орныхоо эдийн засгийг сэргээх тал дээр муу ажилласан гэх. Тиймээс М.Мурсийг эсэргүүцэгчид дахин сонгууль явуулахыг шаардаж, Каир хотын Тахрирын талбайд удаан үргэлжилсэн жагсаал хийж байлаа. Энэхүү түүхэн эргэлтийг цэргийн генерал Абдул Фата Аль Сисси хийсэн юм.

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХААГДАВ
Энэ өдрөөс эхлэн АНУ-ын Бүгд найрамдах нам болон Ардчилсан нам Эрүүл мэндийн халамжийн асуудал шийдэлд хүрч чадаагүй тул Засгийн газрын үйл ажиллагааг 16 хоногийн турш зогсоосон юм.

PSY “ГАННАМ ХЭВ МАЯГ”
Өмнөд Солонгосын дуучин PSY буюу Пак Чэ Сан “Ганнам хэв маяг” дуугаараа нэр алдраа дуурсгаж байна. Тэрбээр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот дахь Хан мөрний цаана орших баячуудын хороолол Ганнамын зарим иргэний амьдралыг морь унаж, бугуйлдаж буй бүжиг бүхий “Ганнам хэв маяг” дуугаараа дүрслэн шүүмжилжээ.Өдгөө 34 настай дуучин залууд энэ дуу нь зүүдлээ ч үгүй амжилт авчирч, асар баян болгосон юм. Хэдийгээр тэр Ганнам хорооллынхныг шүүмжилсэн ч уг хороололд төрж өсчээ. Түүний эцэг Пак Вон Хо компьютерийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагч үйлдвэрлэгч “D I Corp” компанийн захирал бөгөөд хяналтын багцыг нь эзэмшдэг. PSY Өмнөд Солонгос төдийгүй дэлхий нийтийн од болж түүний бүжгийг Холливудын оддоос гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мун зэрэг найман настай балчраас 80 настай буурал хүртэл бүжиглэж байна. Түүнчлэн түүний аав Пак Вон Хо хоёр дахин баяжжээ.Учир нь дуучин залуугийн шүтэн бишрэгчид эцгийнх нь компанийн бүтээгдэхүүнийг илүүд үзэх болжээ. Сонирхуулахад, “Ганнам хэв маяг” дуу дүрс бичлэгийн хамгийн том цахим хуудас “Youtube”-ийн бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй видеогоор шалгарсан бөгөөд давхардсан тоогоор нэг тэрбум хүн үзжээ.

ХАЙЯН ХАР САЛХИ ФИЛИППИНИЙГ САМАРЛАА
Филиппиний баруун өмнөд хэсгийн хэд хэдэн арал түүхэн дэх хамгийн хүчтэй Хайян хар салхинд өртөж, бараг л газрын хөрснөөс арчигдсан эмгэнэлт явдал тохиосон. Хар салхины учруулсан гарз хохирол хэдэн тэрбум доллараар яригдаж, амиа алдсан хүмүүсийн тоо 10000 хүрсэн гэдэг. Гэвч өнөөгийн албан ёсны мэдээллээр байгалийн гамшгийн улмаас амиа алдсан

Г.НЯМСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)