В.Путин хүн амынхаа эрүүл мэндэд нэг тэрбум рубль зарцуулахаар болов


Биеийн тамир, спортын салбар дахь төрийн бодлогыг цаашид боловсронгуй болгох, хүний нөөцийг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэхэд чиглэсэн биеийн тамирын хүмүүжлийн үр дүнтэй тогтолцоог бий болгох зорилгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Бүх оросын биеийн тамир-спортын “Хөдөлмөр, батлан хамгаалахад бэлхэн” цогцолбор хөдөлгөөнийг дахин сэргээх тухай” зарлигт гарын үсэг зуржээ. Уг зарлигт хүн амын биеийн тамирын хүмүүжлийн тодорхой хөтөлбөр болох бүх Оросын биеийн тамир, спортын “ХБХБ” цог цолбор хөдөлгөөнийг ирэх есдүгээр сарын 1-ий өдрөөс өрнүүлэхийг төрийн зохих байгууллага, хол бооны гүйцэтгэх засаг лалын байгууллагуудад үүрэг болгож авч хэрэгжүүлэх дэс дараатай арга хэмжээнүүдийг тодорхой заасан байна. “ХБХБ”-ын тэмдгийн нормыг зургаан настай хүүхдээс ава хуулаад зургаан насны ангиллаар боловруулан гаргаж уг тэмдгийн норм, шаардлагыг биелүүлсэн иргэдэд алт, мөнгө, хүрэл энгэрийн тэмдэг олгож байх болж энэ арга хэмжээнд нийтдээ нэг тэрбум рубль гаргахаар болсон байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)