Долоо хоногийн дотор 10 кг хасах арга



Долоо хоногийн эрчимтэй өлсгөлөн. (Энэ аргыг эмч нар боловсруулсан тул эрvvл мэндийн гаж нөлөөгvй)

Энэ аргыг сар болгон туршиж vзэж болно. Эхний туршилтын дvнд 10 кг баттай турна гэдгийг баталж байна. Харин дараачийн удаагийнхаас 3-4 кг турах болно.

1 өдөр: 1 лонх цэвэр усыг 6 хэсэг болгон хувааж хэрэглэх.
2 өдөр: Өдрийн турш 0.8 л сvv. 20-21 цагийн хооронд нэг алим.
3 өдөр: Өдрийн турш 1 лонх цэвэр ус.
4 өдөр: Ногооны өдөр. Салат (литрийн саваар) шинэхэн байцаа, лууван, бvх төрлийн ногоонуудыг 1 том халбага наран цэцгийн тостой холиод 3 порци болгон хуваана. Энэ өдөр 2 стакан ус, эсвэл 2 стакан саахаргvй цай ууж болно.
5 өдөр: Өдрийн турш 0.8 л сvv.
6 өдөр: Өглөөний хоол: чанасан өндөг, хагас аяга цай. Өдрийн 11 цагт ногооны шөл (төмс, лууван, байцаа, гээд юу ч байж болно). Өдрийн хоолонд 100 гр vхрийн мах (100 гр гэдэг нь баримжаагаар 4 чvдэнзний хайрцаг гэсэн vг) мөн 100 гр даршилсан вандуй. Үд дунд нэг алим. Оройн хоолонд алим. Оройн 9 цагт нэг алим.
7 өдөр: 100 гр тараг эсвэл 2 стакан сvv. Оройдоо зөвхөн 1 аяга сахаргvй цай л ууж болно.
Энэ хоолны дэглэмийн сайн тал нь гэвэл хямд төсөр ба 10 кг найдвартай турна. Энэ нь мөн сэтгэлийн тэнхээ ихтэй хvмvvсийн дэглэм юм. Тус хоолны дэглэмийг долоо хоногийн Даваа гаригаас эхэлбэл зvгээр (хорогдож байгаа сарнаар эхэлбэл бvр ч сайн). Эхний 3 хоногт толгой маш ихээр өвдөх магадлалтай. Аль болох их унтахыг хичээгээрэй. Гэхдээ хөл дээрээ зогсож байгаад өлсөх юм бол vр дvн нь бvр ч илvv байх болно. Жаахан сэтгэлийн тэнхээ, тэгээд л та гуалиг сайхан биетэй аз жаргалтай нэгэн болно. Илvvдэл жингийнхээ эсрэг тэмцэлд тань амжилт хvсье.

Биеэ хэвэнд нь оруулцгаая.


Өвөл гээд баахан хvнд хувцсаар өөрийгөө дарж, хавар гээд салхинд vсээ алдчихгvйн тулд ум хумгvй өөрийгөө багалж байсаар бие галбирынхаа талаар ттаг мартчихсан мэт санагдаж байна. Үнэхээр ч зуны урин дулаан цаг ирж удаан хадгалсан хувцаснуудаа өмсөх гэтэл бие галбир маань өмнөхөөсөө хамаагvй муудсаныг та лав анзаарсан биз. Ядаж байхад бvсэлхий, гэдэс гээд хамгийн хэцvv газруудаар шvv.
Та бvv санаа зов. “Өвлийн жин”, “зуны жин” гэдэг ойлголтууд байдаг ба манайх шиг уур амьсгалтай газар бол тэдгээрийн зөрvv нь 5 кгд ч хvрэх боломжтой. Эдгээр илvvдэл жинг бид зуслан явахаасаа урьдаж арилгах хэрэгтэй. Илvvдэл жингээ хянахад биеийн хvчний ажлын хэмжээ, удмын онцлог, хооллолт ба амьдралын хэв маягийн онцлог зэрэг зvйлсvvд их нөлөөлнө.
Эрчvvд эмэгтэйчvvдийг бодвол илvv хурдан турдаг боловч эмэгтэйчvvд илvv тэвчээртэй ба санаандаа төгс нийцсэн бие галбиртай болохоос нааш сэтгэл амардаггvй.
Бид таньд хоёр сарын курс санал болгож байна-Төгс төгөлдөрт хvрэх гурван алхам.



Нэгдүгээр алхам

Хавар хоолны дэглэм сахих нь тийм ч тохиромжтой биш. Гадаа хvйтэн байдаг ба таны бие организм чинь хязгаарлагдмал тэжээлийн бодисонд дасаагvй байгаа. Үvгээр ч барахгvй бvхэл хаврын турш витамин заавал уух ёстой шvv. Хоолноос бид тэртэй тэргvй хангалттай витамин ба тэжээлийн бодис авч чаддаггvй, харин хавар тэдгээр нь их хэрэг болдог.

Хавар бид өөр замаар явна-фитнес. Фитнес гэдэг vг монгол хэлний vгийн санд байдаггvй боловч энэ vгний утгыг мэдэггvй хvн бараг байдаггvй байх. Фитнес гэдэг бол эрvvл аж төрөх хэлбэр ба дасгал гэсэн vг. Харин дасгал гэдэг бол маш өргөн утгатай. Гимнастик, сунгалт, аэробика, усанд сэлэх, морь унах, гvйх, явган аялал, бvжиг гээд хөдөлж хийдэг бvх л юм орно. Долоо хоногт 3-4 өдөрт 15-30 минутыг дасгалд зориулж байхыг зөвлөж байна. Маш бага хэмжээний дасгал ч гэсэн калори шатаахад эергээр нөлөөлдөг. Оргvйгээр охинтой нь дээр гэдгийг санаж байгаа биз дээ.

Илvv жин ихтэй, бvр маш ихтэй бөгөөд хөдлөхөд хvндрэлтэй хvмvvс болон “гимнастик” гэдэг vгийг нь хvртэл vзэн яддаг хvмvvст ариа зөөлөн дасгалуудыг санал болгож байна. Ажлын байран дээрээ, дуртай буйдан дээрээ хэвтээд телевизор vзэж, уншиж, оёж, утсаар ярьж байхдаа та хөл гарны дасгал хийж болно шvv дээ. Ажил төрлийн найзууд чинь харна гэж битгий санаа зов. Ажил дээрээ дасгал хийх нь одоо моодонд ороод байгаа.

Ажил төрөл гээд таньд дасгал хийх ямар ч хvч vлддэггvй бол янз бvрийн хvч тамир оруулагч ургамалын хандуудыг уух хэрэгтэй. Уусны дараа таньд өөрийн эрхгvй хөдлөх хvсэл төрөх болно. Бие организм маань хөдөлгөөнөөр байнга дутаж байдаг. Харин бид л нэг бол зав, нэг бол хvсэл, аль эсвэл хvч байхгvй, заримдаа бvр зvгээр л залхуугаасаа болж энэ хэрэгцээгээ тэр болгон хангаад байдаггvй. Удаан хугацаагаар хөдөлгөөнгvй байсан хvн бие хөшчихөж гэж их гомдолдог. Ийм тохиолдолд нурууны болон хvзvvний массаж хийлгээрэй. Дасгалаа гэнэт огцом их хийж эхэлж болохгvй. Хамаг бие чинь хөндvvр болох болно. Хэрэв ийм юм аль хэдийн болсон бол дасгалаа 1-2 өдрөөр завсарлаарай. Өдөр болгон биедээ хэт их ачаалал өгөхөөс зайлсхий, биеийн эсэндээ нөхөн vржих боломж өгөх хэрэгтэй. Мөн дасгалуудынхаа хооронд удаан завсарлаж болохгvй.

Зарцуулж байгаа хvч хөдөлмөрөөс хамааралгvйгээр ямар ч дасгал калорийн зарцуулалтыг ихэсгэж болно. Дасгалтайгаа хамт бодолтой хооллох юм бол дунд зэргийн ачааллалтай дасгал ч (явган зугаалах зэрэг) жингээ хасч тогтвортой барихад хангалттай байж болно.

Дасгал нь бvх насныханд шаардлагатай. Нас тогтсон хvмvvст бол биеийн хvчний дасгалууд нь бvр ч их хэрэгтэй. Сайн сунгалт, арай хvчтэй шvрмэс болон яс нь нас нэмэгдэхэд гарч ирдэг олон таагvй асуудлуудыг хөнгөлж өгдөг: амьсгал, цусны эргэлт, хоол боловсруулах эрхтэнvvдийг сайжруулж, vе мөчний өвчин бий болохоос сэргийлдэг. Биеийн хvчний дасгалууд нь стрессийн эсрэг маш сайн эм юм. Бяцхан зугаалга, хөнгөхөн дасгал шиг их тайвшруулдаг зvйл бараг байхгvй.
Саунд орж илvvдэл усаа алдсаны дунд жин хаяж болох боловч их хэмжээгээр хөлөрсний дараа бие организмаа хэвийн байлгахын тулд тохирох усыг нь нөхөн олгож байх хэрэгтэй.

Гимнастикт сайн тvлхэц болох зvйл бол янз бvрийн туулгах эмнvvд байна. Мөн тураах тос болон массаж (массаж бол хөдөлгөөнгvй дасгал) нь маш их vр дvнтэй. (Ер нь бол эдгээр нь гимнастиктай хамт л vр дvнгээ өгдөг юм).

Гимнастик нь заавал хоолны хязгаарлалттай хамт байх ёстой. Хэрэв та байнга зарцуулж байгаагаасаа их калори хэрэглэж байвал ямар ч vр дvн байхгvй. Биеийн хvчний ажил таны юм идэх хvслийг нэмэгдvvлнэ гэж бvv ай. Учир нь юм идэх хvсэл маш удаан хугацааны турш дасгал сургуулилалт хийсний дvнд л нэмэгддэг.






  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • ooo (202.126.91.100)

    2016-03-23

    1 lonx xeden ml we

  • хүн байна уу (202.126.91.100)

    2016-03-23

    энэ нэг лонх чинь хэдэн мл ус юм бэээ хариулаачээ

  • тйжйл (103.26.194.4)

    2014-04-17

    мйдөорхыбдүашндүаилбоө

  • (103.26.194.11)

    2014-04-17

    баярлалаа

  • Munkhtuul (112.72.13.148)

    2014-04-15

    Sain bna uu? Neg lonh us gedeg n oilgomjgui bn hemjeegiin medehgui bn 500 gr uu? 1000 gr uu?