Ямар үед давхраа хийлгэвэл тохиромжтой вэ?



-Нүдний давхрааг ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хийлгэж болно. Манай эмнэлэгт 12-65 насны хүн давхраа хийлгэж байсан. Гэхдээ 30 наснаас өмнө хийлгэвэл тухайн хүний төрхөнд төдийлөн өөрчлөлт гарахгүй. Улиралын хувьд хэзээ ч хийлгэж болно. Давхраа хийснээс долоо хоногийн дараа оёдлыг авдаг. Энэ хугацаанд өвөл бол шархаа дааруулахгүй , бусад улиралд халуун нар, тоос шороотой орчинд удаан байж болохгүй. Хамгийн гол нь шархаа зөв арчилж, цэвэр эдгээх хэрэгтэй. 14 дэх хоногоос будалт хийж болно. Хоёр сарын дараа сорвины өнгө өөрчлөгдөж бүдгэрдэг. Хэрэв та нүдний халдварт өвчтэй бол давхраа хийлгэх хориотой. Иймд мэс засал хийлгэхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • emka (202.21.119.202)

    2015-11-18

    ogt davharaagui hun davhara hiilgej bolohuu

  • Zochin (122.201.22.163)

    2015-10-08

    Cain bnu tanai emneleg dawharaa oyulahad vne tolbop ni hed we