Гар хангалага хийх: Сайн эсвэл муу



Эрт орой хэзээ нэгэн цагт бүсгүйчүүд хүссэн хүсээгүй өөрийн биеийнхээ хамгийн сэрэл ихтэй, мэдрэмтгий газрыг хайн олж түүнийг таалахад сексийн ямар нэгэн таашаал авч болох эсэхийг туршдаг. Өөрөө өөртөө дур ханамжийг өгөх гэх үү дээ. Энэ үйлдэл нь насны хувьд бүсгүй бүрт харилцан адилгүй байна. Зарим нь сониуч охин байхдаа өөрийгөө сонирхож эхэлдэг бол нөгөө хэсэг нь нөхрөөсөө таашаал авахаа больсон үед эсвэл нас тогтсон ганц бие бүсгүйчүүд гэж ангилагдах байх л даа. Үнэн хэрэгтээ бол хэн нэгний оролцоогүйгээр сэрлээ өдөөх, мэдрэмж ихтэй газраа олж илрүүлэх нь бэлгийн амьдрал, түүнд идэвхитэй байхад сайнаар нөлөөлөх мэдээж. Дур тачаангуй бүсгүйчүүдийн ихэнх нь өөрсдийгөө аль хэдийн нээчихсэн байдаг.

Гар хангалагыг ашиглах нь

Үүний туслалцаатайгаар бүсгүй та өөрийн бие болоод нууц эрхтэнтэйгээ “сайн танилцана”. Ихэнхдээ өсвөр үеийн охид гар хангалагыг эр хүнтэй учрахаас өмнө туршиж үзсэн байдаг. Үүнээс үүдэн тэд хамгийн анхны дур тавилтаа гар хангалагаас авсан байх тохиолдол ч их. Харин нөхөрт гарсан хойноо хэсэгтээ л өөртөө үйлчлэх үйлдэл тасалдах хэдий ч нас тогтоод ирэхийн цагт улам эрчимтэй болж улам их секс хийх дур хүсэлтэй ч болж болно. Харин хэтрүүлсэн тохиолдолд нөхрөө хиймэл эрхтэнээр сольчих муу талтай юм. Тэгэхээр үүнд хэм хэмжээ, хяналт зайлшгүй байх ёстой. Эрчүүд өөрсдийгөө гар хангалагаар солиулчихгүйн тулд бас анхаарал халамжтай байх хэрэгтэй. Секс гэхээр нэг л өлсгөлөн бар адил дайрч ханаж цадаж авчихаад, амиа хичээгээд байвал хамтрагч чинь өөрийгөө болгочихоод байдаг болно. Дутуу дур тавьсан бүсгүй таныг унтсаны дараа өөрийгөө гүйцэд дур тавиулж байна гээд бодоод үз. Түүнд таниас өөр эрхэм мэдрэмж, хүсэл байгаа юм биш үү. Тэгээд дээр та бүсгүйнхээ хамгийн мэдрэмтгий сэрэлтэй газрыг нь мэддэггүй бол тэгээд л өнгөрөө. Гар хангалагын амтанд нэгэнт орсон бүсгүйд дур тавихад цаг хугацаа, байршил, хөндлөнгийн хэн нэгэн огт хамаагүй болдог. Тэд өөртөө үйлчлэхэд ор дэвсгэр байх шаардлагагүй. /Гэхдээ эрчүүдийг бодвол боломж бас хомс/. Өглөө, өдөр, үдэш хэдийд л бол хэдийд тэд гар хангалагаа хийж болдог. Ялангуяа гэрт суудаг хатагтай нар үргэлж өөрийгөө оролдох дуртай болчихдог. Ганц та л порно эсвэл эротик кино үздэг гэж үү? Үгүй. Цаанаа дуртай л байхгүй гэдэг шиг харин эхнэр чинь таниас ч илүү эротик сэтгүүл үзэж, порно киногоор өөрийгөө жаргаадаг л байхгүй юу.

Дур хүслийг хэн ч хэзээ ч барьж дийлэхгүй гэсэн эртний сайхан үгсийг санаач. Эрчүүдгүй л бол бүсгүйчүүд таашаал авна гэж байхгүй гэсэн хөдөөний бодлоо тархинаасаа авч хая. Бүсгүй та ч гэсэн үүнд нөгөө талаас нь хандан сексийн бас таашаалын цоо шинэ мэдрэмжийг зөвхөн өөртөө зориулан нээ. Хүсэж л байвал хий. Бас л нэг ухаантай хүний хэлсэн үг. Зарим нэгэн онцгой тохиолдол байдаг. Бид ярьдаг. Тэр хүүхэн бүр 40 хүрэх нь ээ. Нөхөргүй яаж болдог байна аа гэж. Тэгвэл тэдгээрийн ихэнх нь архи уудаг, дарамталдаг, халамжгүй, ажилгүй нөхрөөр яах юм. Түүний оронд “ганцаараа” л байж байя гэж боддог тийм зарчим баримталдаг. Харин цаад нууцыг нь сонирхоод үзвэл ийм нас тогтож яваа нөхөргүй бүсгүйчүүд нөгөө гайхалтай гар хангалага, хиймэл эрхтэн, өөр төрлийн секс тоглоомын “амтанд” орчихсон байдаг. Үнэхээр ч нөхөртөө загнуулж, түүнийг хэзээ өвөртөө ороод ир гэж дуудах бол хэмээн хүлээх эсвэл дур хүслээ хангахын тулд зам зуурын хэн нэгэнтэй нэг оронд орсноос гар хангалага нь хавьгүй дээр. Энэ нь нэгд эдийн засагт хэмнэлттэй, хоёрт эрүүл мэндэд тустай. Харин үр удмаа үлдээхгүй оройтох нь харамсалтай юм даа.

Зөвхөн хамтрагчгүй хүн л гар хангалаг хийдэг гэвэл бас өрөөсгөл юм. Сексийн үед эрэгтэй нь ч тэр эмэгтэй нь ч тэр өөрийн сэрэлийн цэгүүдийг оролдох нь дур тавилт, ханамжинд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа бүсгүйчүүд сэрлийнх нь цэгийг мэдэхгүй эртэй унтаж байх үедээ өөртөө зай завсраар үйлчлэх л хэрэгтэй. Огт битгий санаа зов. Хэлүү, хөхний толгой, анусны орчимд оролдох нь секс дуусахаас өмнө дур тавихад их нөлөөлнө. Үүнийг гар хангалага гэж ойлгож болохгүй л дээ. Энэ бол өөрийгөө нээж байгаа, өөртөө таашаал өгч байгаа л хэрэг. Харин эрчүүд үүнийг огт гайхах хэрэггүй. Уурлавал бүр тэнэг. Яагаад та л ганцаараа сайхан болчихоод хамтрагчаа орхиод унтаад өгөх гэж. Ер нь бол гар хангалагаар өдөр бүр дур тавьдаг эмэгтэйчүүд цаанаа л нэг эрч хүчтэй, аз жаргалтай, өнгөлөг байдгийг та мэдэх үү? Тийм бүсгүйчүүд бусдаас эрс ялгагддаг. Өглөө ажилд цуглахад тэр хүн өнгөрсөн шөнө юу хийсэн нь нүүрэн дээр нь бичээстэй байдаг. Дур тавьсан, тавиагүй, ханасан ханаагүй эсвэл хийхийг хүсээгүй, ядарсан гээд олон шинж бий. Харин тэдгээрээс гар хангалагын гайхамшгийг өдөр тутам цаг болгонд шахуу амталдаг бүсгүй өөр шүү.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (103.10.22.33)

    2015-11-30

    гар хангалаг хийх нь тийм ч муу зүйл биш эхнэртэй нөхөртэй хүмүүс хийж байгаа нь нэг талаараа эхнэрээ нөхөрөө араар тавьж байгаа бус харин ч түүндээ үнэнч байхыг илтгэж байгаа гэж бодож байна бас элдвийн өвчтэй хүнтэй унтчихлаа гэж санаа зовохгүй гэж би хувьдаа боддог.харин бас их хэтрүүлж хийвэл муу үр дагварт хүргэх талтай магадгүй түүнээс ч илүү гаж дон үүсэх хүртэл хүрвэл муу шүү.

  • DONDIL OVOO (202.179.7.6)

    2014-04-18

    yana genee ene hed chin byr eree ceeree aldjee muusain mondinuudiig de

  • Aaan zalaarai (103.23.51.9)

    2014-04-17

    myysain erchuud dontoi yum shig bainaga gar xangalga xiidiisht. Zochin gyai amaa tataarai. Usand oroxdoo uxtree oroldodgui gejuu myy malaa. Boov chin ter chigtee togtoosoi. Mod

  • zochin (103.26.194.25)

    2014-04-16

    uu muu ***** nuhriinhuu araar gar hangalaga hiisen hanaj tsadhaa medehgui ***** bna da chi chamd yartai modoor gar hangalag hiilgeh yum san tegeed nuhuriinhuu araar gar hangalag hiigeed zavaan *****

  • (113.31.44.130)

    2014-04-16

    Unen shu bi bainga gar hangalga hiideg odoo 35 tai ch 25 tai gej haragddag nuhurtei ***** hiisens iluu bdag uurt ch amar