Таны цээж хорсдог уу



Ихэнх хүмүүс шар хөөрөх буюу цээж хорсохыг биеэрээ үзэж мэдэрсэн байдаг. Шар хөөрөх гэдэг нь таны цээж, хоолойд  түлэгдэж хорсох мэт өвдөлтөт мэдрэмж юм. Энэ нь ходоодноос ходоодны хүчил, улаан хоолой руу буцан  гарч улаан хоолойг цочроосноос үүсч буй юм. Хэрэв танд долоо хоногт хоёроос дээш удаа дээрх мэдрэмж төрж байвал ходоод, улаан хоолойн рефлюкс хэмээн нэрлэгддэг дээрх эмгэг байна гэсэн үг.

Улаан хоолойг тойрсон булчингууд ялангуяа төгсгөлийн буюу амсарын булчингууд хангалттай сайн хаагдаж чангарч чадахгүйгээс улаан хоолой руу ходоодны хүчил буцаж гарах буюу рефлюкс болдог байна.

Энэ нь бас заримдаа жирэмслэх, зарим хоол хүнс, эмнээс үүдэлтэй байдаг. Өвдөлтийн мэдрэмж нь үл мэдэг анзаарагдах төдийгөөс илэрхий зовиуртай болох хүртэл байж болно. Ямар ч тохиолдолд та заавал эмчлүүлэх шаардлагатай. Учир нь байнгын ингэж улаан хоолой урсан орж байгаа ходоодны хүчил улаан хоолойг гэмтээж, цаашид мэс заслын эмчилгээ хийлгэхэд  хүргэдэг.

Үндсэн илрэх шинж тэмдэг

Цээжний дотор талд хорсох, түлэгдэх мэт өвдөлт мэдрэгдэнэ. Өвдөлт юм идсэний дараа, хэвтэх үед илүү их мэдрэгдэнэ. Шөнө эдгээр шинжүүд  илэрч заримдаа цээж их хорссоноос сэрэхэд хүргэдэг.

Зарим тохиолдолд өрцний эвэрхийнээс бас болдог. Бусад тохиолдолд дараах шалтгаануудаас үүдэлтэй. Үүнд:

-Зарим хүнс, тослог ихтэй хоол, халуун ногоо, шоколад, кофейны төрлийн ундаа, кофе, сонгино, сармис, улаан лоолийн соус, хийжүүлсэн ундаа, гаа-минт

-Архи,дарс

-Хэтрүүлэн хоол идэх. Цээжний дотор талд хорсох, түлэгдэх мэт өвдөлт мэдрэгдэнэ. Өвдөлт юм идсэний дараа, хэвтэх үед илүү их мэдрэгдэнэ. Шөнө эдгээр шинжүүд  илэрч заримдаа цээж их хорссоноос сэрэхэд хүргэдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • тэгээд хаана хандах вэ (124.158.93.49)

    2014-04-21

    тэгээд хаана хандах вэ