Үргүйдэл



 Хосууд жирэмслэлтээс хамгаалах ямар нэг хэрэгсэл хэрэглэхгүйгээр нэг жилийн турш тогтмол бэлгийн харьцаанд ороод байхад үр хүүхэд олохгүй байхыг үргүйдэл гэнэ.
Үргүйдэл бол эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь хамаарах асуудал юм. Эрэгтэйгээс хамаарсан үргүйдэл нийт үргүйдлийн 30%-д тохиолдож байгаа бол эмэгтэйгээс хамаарсан үргүйдэл 40%-г эзэлж байна.
Ойролцоогоор 15%-д үргүйдлийн шалтгаан эхнэр нөхөр хоёрт хавсарсан байдлаар илэрч, үлдсэн хувийг үргүйдлийн тодорхой бус шалтгаан эзэлж байна.

Шалтгааныг ангилан авч үзвэл:

Эмэгтэйчүүдэд:


– Үр дамжуулах гуурсан хоолойн наалдац
– Дааврын зохицуулга алдагдах
– Өндгөвч, умайн гуурсан хоолой, умайн үрэвсэлт өвчин
– Эндометриоз
– Төрөлхийн шалтгаан: хромосомын тооны болон бүтцийн гажгууд
– Хэт таргалах болон турах
– Тамхины хэрэглээ гэх мэт

Эрэгтэйчүүдэд
:

– Төмсөгний үйл ажиллагаа алдагдах буюу үгүй болох. Тухайлбал: гахайн хавдрын нөлөөгөөр эр бэлгийн эсийн тоо цөөрөх юмуу гажиг үүсэх
– Үрийн шингэн бактериар халдварлах
– Төмсөгний венийн судасны өргөсөлт буюу варикоцель
– Дархлааны шалтгаант үргүйдэл: эр бэлгийн эсийн эсрэг эсрэг бие үүсэх
– Төмсөгний хавдрын улмаас мэс засал хийлгэсэн
– Төрөлхийн шалтгаан: хромосомын гажиг

Өөр нэг анхаарал татах асуудлын нэг бол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн нас юм. Нөхөн үржихүйн хамгийн идэвхитэй үе 20-30 нас байдаг ба 35 наснаас хойш үр тогтоох чадвар эрс буурдаг. 35 настай эмэгтэйд үр тогтоох чадварыг 20 настай эмэгтэйтэй харьцуулахад 2 дахин буурдаг бол 40 настай эмэгтэйд үр тогтох магадлал ердөө 10 хувь байдаг. Иймээс хосууд маань аль болох эрт үргүйдлийн оношлогоо, эмчилгээний төвд хандах хэрэгтэй ба хэдий чинээ эрт хандана төдий чинээ үр хүүхэд олох магадлал ихэснэ.

Магадгүй танд үргүйдэл яагаад заавал бидэнд тохиолдов гэж бодох үе олон байсан байх.

Үнэн хэрэгтээ та хүүхэд олохгүй байгаа асуудалтай олон арван гэр бүлийн нэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монголд ойролцоогоор 50 мянган хос үргүйдэлтэй байгаа ба энэ тоо жилээс жилд өсөх хандлагатай байна. Гэвч эдгээр хосууд маань аз жаргалтай эцэг эх болох итгэлээ алдаагүй л байна.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • mizmedi.com/mon (1.214.86.232)

    2014-08-12

    Солонгос улсын эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг “Миз Мэди” эмнэлэг нь үргүйдлийг оношлож эмчлэх ба үр шилжүүлэн суулгах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хийж байна. Мөн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн оношлогоо эмчилгээ дурангийн хагалгаа зэргийг хийхээс гадна ая тухтай орчинд амаржих боломжоор хангагдсан төрөх тасагтай. Олон улсын стандартад нийцсэн солонгост томоохонд тооцогддог эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг юм. Мэргэжлийн монгол орчуулагч ажилладаг тул шууд эмнэлэгтэй холбогдон мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. Утас: 82-10-6797-6865 98521762 Имэйл: chiuka100@yahoo.com Веб сайт: www.mizmedi.com/mon