Жимсээр сорвийг арилгаж болно

Сорвитой байх хэцүү. Тэр дундаа ил газар.  Харин үүнээс хэрэхэн салах вэ? Сорвийг арилгаж болдог гэнэ. Тэгэхдээ гоо сайхны хагалгаагаар биш шүү.

Улаан лооль

Маш сайн нөлөөтэй бөгөөд улаан лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна.

Нимбэгний шүүс

Арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ нимбэгний шүүс түрхэж байгаарай.


Өргөст хэмх

Өргөст хэмний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт 2-3 удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.

Мөнгөн эдлэл

Цэвэр мөнгөн эдлэлээр сайн үрж, арчиж байвал сорвийг бүдэгрүүлэх, үл мэдэг болгож өгдөг. Арьс гэмтэсний дараа сорви болж ирэхэд нь энэ аргыг хэрэглэдэг. Харин, хэрэв арьс нойтон байх үед арчвал сорвийг улам гүнзгийрүүлдэг.

Бананa жимс

Сорвийг арилгахад сайн нөлөөтэй. Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л 5-10 минут байлгасны эцэст угаана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zzz (131.130.223.126)

    2015-04-14

    hagalgaanii sorvi arilah uu

  • amannbol (183.177.98.242)

    2015-04-14

    ene neeree unen yum uu