Ухаалаг нүдний шил Монголд



Тиймдээ ч өдөр тутам хүмүүсийн эргэн тойронд компьютер, ухаалаг гар утас, LED зурагт зэрэг олон техник төхөөрөмжтэй харилцаанд ордог. Харин тэдгээрээс ялгарах хорт цацраг нь хүний нүдэнд маш их ачаалал ядаргаа болдгийг хэн хүнгүй мэдэх ч яаж хэрхэн хамгаалахаа мэддэггүй.



Гэтэл өнөөдөр Солонгосын хараа зүйн багаж төхөөрөмж үйлдвэрлэлээрээ нэртэй компани "Ухаалаг шил"-ийг зохион бүтээсэн байна. Ухаалаг гар утас болоод компьютер болоод дижитал тоног төхөөрөмжөөс ялгардаг хортой хөх цацраг туяаг 99 хувиар багасгадаг болох нь судалгааны үдсэн дээр батлагдсан. Энэхүү "Ухаалаг шил" нь сольж хэрэглэх боломжтой бөгөөд энгийн гэрт болон гадаах орчинд байх нарны шилтэй хослуулснаараа онцлогтой. Мөнхүү харааны шил зүүдэг хүмүүст зориулсан хавчдаг загварыг ч нэмэж өгснөөрөө хэрэглэгчдийн шаардлагад бүрэн нийцүүлсэн байна.



Хийсэн материалын хувьд бат бөх чанартай тул санаандгүй гишгэсэн ч, унагасан ч шилэнд зурагдахгүй бат бөх уян хатан чанартай тул та гэмтэнэ хэмээн санаа зоволтгүй.

"Ухаалаг шил"-ний давуу тал LED зурагт, компьютер. гар утаснаас ялгарах хамгийн аюултай, нөлөөтэй 380-500 мм урттай хорт цацраг туяаг сарниулж бууруулдаг болохоор өдөржин компьютер, гар утас, зурагт ширтдэг хүний нүдийг хамгаалж ядраахгүй, аргаж загтнахгүй бүрэн амрааж чаддагаараа давуу талтай аж.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.21.113.138)

    2014-04-21

    Ухаалаг нүд үү, ухаалаг шил үү Ер нь шил ухаалаг байна гэж юу байдаг юм? Монгол үгээ зөв зохистой хэрэглэж баймаар юм даа