Нимбэгний шүүс сэвх арилгана



Жимсний ач тусыг мэдэхгүй хүн гэж үгүй. Өдөрт хэдэн жимс идсэн байхад хангалттай витамин нөхлөө гэсэн үг. Жимсийг мөн гоо сайхандаа гарын доорхи материал болгон ашиглах нь түгээмэл.

Яг ямар жимс юунд сайн талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Лийрэнд төмөрлөгийн зүйл их агуулагддаг. Тиймээс агшаах үйлчилгээг үзүүлдэг тул тарагтай хольж нүүрэндээ түрхвэл царай зүс өнгөлөг болно. Мандарины шүүс нөсөөт толбыг арилгадаг.

Шүүсийг нь тараг, гашилсан сүүтэй холиод маск хэлбэрээр нүүрэндээ 10-15 минутын турш тавина. Сарын хугацаанд тавихад толбо мэдэгдэхүйц бүдгэрдэг.

С витаминаар баялаг киви жимсний хальсыг хаялгүй, цэвэрлэсэн нүүрэн дээрээ тавихад 10-15 минутын дараа нүүрний арьс мэдэгдэхүйц зөөлөрдөг. Жимсний хальсыг хөргөгчинд байлгаж хоёроос гурван удаа хэрэглэж болно.

Ялангуяа хуурайшиж цахлайтсан арьсанд нэн тустай.

Нимбэгний шүүсийг нь өдөр бүр нүүрэндээ түрхвэл сэвх арилдаг. Дангаар нь түрхээд хатсаны дараа угааж арилгана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)