“Дархлаажуулалтын 7 хоног” тохиож байна



ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 2014 оны “Дархлаажуулалтын 7 хоног” тохиож байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 2003 онд ДЭМБ-ын Америкын бүсээс Дархлаажуулалтын 7 хоногийг санаачлан, тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2012 онд анх удаа ДЭМБ-ын бүх 6 бүсийн 180 гаруй улс оронд дархлаажуулалтын 7 хоногийг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Дархлаажуулалтын 7 хоногийг дархлаажуулалтын хөтөлбөрийг идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулж, вакцин болон дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, тэдний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх боломжийг олгодог чухал үйл ажиллагаа юм.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Дархлаажуулалт нь хамгийн үр дүнтэй, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай тусламж үйлчилгээ бөгөөд амжилттай хэрэгжиж буй эрүүл мэндийн хөтөлбөрийн нэг юм. Хүн амыг дархлаажуулснаар В вирүст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, халдварт саа зэрэг 25 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, жил бүр дэлхий дахинаа 2-3 сая хүнийг нас барахаас сэргийлдэг.

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүс 2014 оны “Дархлаажуулалтын 7 хоног”-ийг 4 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд “В гепатитын эсрэг вакцины төрөх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх замаар В гепатитын халдвар, элэгний хавдраас сэргийлье” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсад 1991 оноос эхлэн шинэ төрсөн хүүхэд бүрийг В вируст гепатитаас сэргийлэх вакцинаар дархлаажуулж, хамралтыг 98%-д хүргэж, аюулгүй тарилгын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлснээр В вируст гепатитын өвчлөлийг 3,4 дахин бууруулсан.

Дархлаажуулалт эхлэхээс өмнө манай орны хүн амын 80% нь В вируст гепатитын халдвар авсан, насанд хүрэгчдийн 15-20%, бага насны хүүхдийн 5-11% нь В вирусын архаг тээгч байгааг судлаачид тогтоосон байна. Номхон Далайн Баруун Бүсийн хөгжиж буй орнуудаас манай улс анх удаа В гепатитын вакциныг туршиж, үндэсний хөтөлбөрт нэвтрүүлсэн ба 2010 онд хийсэн үндэсний хэмжээний ийлдэс-судалгаагаар 0-5 насны хүүхдүүдийн дунд элэгний В вирус тээгчийн тархалт 0.53% -д хүрч, ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсээс дэвшүүлсэн “Дархлаажуулалтанд хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдийн дунд тохиолдох элэгний В вирусыг тээгчийн тархалтыг 2%-иас бууруулах” зорилтыг ханган ажиллаж” хэмээсэн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zaya (182.160.3.104)

    2014-05-01

    toroh hereg bgaa ymuu

  • (182.160.3.109)

    2014-04-29

    sain bn uu nadad neg asuudal bn a odogoos yg neg jiliin omno bi uushignii hagalgaan orson ymaa getel 3n jil hvvhed gargaj bolohgvi geed getel bi odoo jiremsen gol n jiremsen yed darhlaa bagasaj owchin sederne gesen iim ved yaj darhlaagaa ondor bailgah we nad shig hagalgaand orood torj bsan hvn bdag ym bluu