Жирэмсний 28 долоо хоногоос эхлэн Ургийн зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай




Жирэмсний  3 дахь 3 сараас хойш энэхүү Кардиотокография оношилгоог хийх бөгөөд энэ нь Ургийн хөдөлгөөн, зүрхний үйл ажиллагааг  эхийн умайн булчингийн агшилттай нэгэн зэрэг дүгнэж бичлэг хийдэг орчин үеийн оношлогооны арга юм.

Ургийн зүрхний  бичлэг  хийснээр Ургийн цусан дахь хүчилтөрөгчийн архаг дутмагшил, ихэсийн дутмагшил түүнээс үүдэлтэй ургийн зүрхний олшрол, багасал, ургийн хөгжлийн саатал , умай ихэсийн цусан хангамжийн архаг дутагдал зэргийг эрт оношилж эрт эмчилгээ эхлэх боломжтой.




Кардиотокография хийх заалт:

• Эх жирэмсний хожуу хордлоготой байх

• Эхийн өвчлөлүүд ( Даралт ихсэх, сахарний диабет, бөөрний хурц болон архаг өвчнүүд, цус багадалт )

• Эх өмнөх төрөлтөнд зулбаж байсан, дутуу төрж байсан өгүүлэлтэй

• Илүү тээлт

• Ургийн өсөлт хоцрох, саатах

• Ургийн тэжээлийн дутагдал

• Ургийн хөдөлгөөн удаашрах, хэт олшрох

• Ихэр жирэмсэн

KТГ хийхдээ жирэмсэн эмэгтэйг тэгш гадаргуутай орон дээр зүүн хажуугаар хэвтүүлэх юмуу хагас суугаа байдалд 30-40 минутын турш тусгай монитор Cadence-Fetal -2 аппаратаар хийдэг. Бичлэг нь тусгай зориулалтийн лентэн цаасан дээр ургийн зүрхний бичлэг, умайн агшилт, ургийн хөдөлгөөн нэгэн зэрэг бичигдэж, хэвлэгдэж  гарсанаар үнэлэлт дүгнэлт өгнө.

jirmee 3Манай Баянгол  эмнэлэгт уг аппаратаар умайн агшилтын үйл ажиллагаа болон ургийн хөдөлгөөний үед ургийн зүрхний үйл ажиллагааны хэмнэлийг тодорхойлж, ургийн хэвийн өсөлтийг хянаж байна.

 Жирэмсний 28-32 долоо хоног, түүнээс  дээш хугацаанд бүх эхчүүд заавал  ургийн зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай.

              Зөвлөмж гаргасан  Эмч О.Буянхүү

https://www.facebook.com/BayangolEmneleg
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)