Хоолны дэглэм барьж эхлэх цаг



Эм уух цаг хэзээ байвал зүгээр вэ?

Үрэвслээс хамгалаалах эм, зүрхний эмийг унтахын өмнө уусан нь зөв. Орондоо орохын өмнө уух даралтын эмийн үйлчилгээ өглөө болтол үргэлжилж таныг хамгаалах болно. (үүрээр зүрхний шигдээс, харвалт хамгийн ихээр тохиолддог гэдгийг та мэдэх үү?) Жирэмслэлтээс хамгаалах эмийн тухайд шөнөдөө уух нь эмийн зарим гаж нөлөө, үйлчлэлийг (огиудас хүрэх) мэдэлгүй өнгөрөөх боломжийг олгодог. Өдөржин дотор муухайрч, эвгүй царайлж явснаас оройдоо эмээ уугаад тайван унтсан нь дээр биз дээ.




Хоолны дэглэм барьж эхлэх цаг

Хэрэв турах зорилгоор хоолны дэглэм барьж эхлэхээр шийдсэн бол дөрөвдүгээр сарыг хүлээ гэж зөвлөж байна. Учир нь зуны эхэн сар нь жингээ хаяж эхлэхэд маш тохиромжтой үе хэмээн эрдэмтэд зөвлөдөг. Урин дулаан цагт хүний хөдөлгөөн ихэсч бие хөнгөрч байдаг тул үүн дээрээс зөв зохистой хооллож, биеийн тамираар хичээллээд эхэлбэл турах нь таны бүтэшгүй мөрөөдөл байхаа болино. Энэ үед шинэхэн жимс ногоо түлхүү зооглохоо мартуузай.








Шинэ спортоор хичээллэх цаг


Шинэ төрлийн спортоор хичээллэхээр шийдсэн бол, эсвэл ур чадвараа нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол оройн 16-18 цагийн хоорондох цаг хугацааг ашигла. Энэ цагт хүний гар нүдний хамаарал хамгийн идэвхтэй байдаг учир теннис, бүжиг гэх мэт спортын төрлөөр хичээллэхэд тохиромжтой. Нэмэлт бонус гэвэл, ийнхүү хичээллэсний дараа шөнө бат бөх унтах нь тодорхой шүү.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)