Чөлөөт бөхийн Азийн аваргын дэвжээнд манай бөхчүүд хүч үзнэ

Азийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮII, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮII дахь аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Цогтбаатар, 65 кг-д спортын мастер Б.Батмагнай, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 125 кг-д ОУХМ Н.Золбоо хүч үзнэ. Эмэгтэй бөхчүүдээс 58 кг-ын жинд Э.Нарангэрэл барилдах юм. БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Японы бөхчүүд Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж байна. Тэмцээнд ФИЛА- гийн техникийн төлөөлөгчөөр тус холбооны товчооны гишүүн, узбекийн иргэн Ахролжан Рузиев оролцож байгаа аж. Тэмцээнд эзэн орон шилдэг бөхчүүддээ сойж байгаагийн дотор азийн аварга Татьяна Аманжол, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Жулдыз Эшимова, ДАШТ-ий хүрэл медальт Екатерина Ларионова, олимпийн хүрэл, азийн гурван удаагийн аварга Гузель Манюрова, ДАШТ-ий хүрэл медальт Даулет Ниязбеков, азийн аварга Даурен Жумагазиев, олимпийн наадмын хүрэл медальт Акжурек Танатаров нар байна.

Б. Номуун
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.21.113.138)

    2014-04-25

    Батцэцэг яасым бэ?