Ж.Амарсанаа: Арван жилийн дараа Монголд С вирус “домог” болно

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай ярилцлаа.


-Та ойрын хэд хоног гадаад томилолттой байсан. Олон ажил амжуулсан байх. Түүний дотор монголчуудад дуулгах сайхан мэдээтэй ирсэн гэж сонслоо. Энэ талаар эхлээд танилцуулна уу?
-АНУ-д хэд хоног ажлын томилолттой байлаа. Юуны өмнө тус улсын "Gilead" компанийн удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний талаар товч танилцуулъя. АНУ-д элэгний С вирусийг устгадаг шинэ эмийг эмчилгээнд ашиглаж эхэлсэн. Үүнийг тус улсын Эм хүнсний агентлаг өнгөрсөн оны сүүлчээр баталж, зах зээлд гаргах зөвшөөрлийг нь өгсөн юм. Үүний өмнө судалгаа, туршилт, нотолгоо гээд олон дамжлагаар боловсрогдож, эмийн хэрэглээнд нэвтэрдэг учиртай. Миний мэргэжил элэг судлаач болохоор яг ийм төгс төгөлдөр эм, эмчилгээг хүсч мөрөөдөж байсан юм. Ийм төрлийн хэд хэдэн эм бэлдмэл бараг бэлэн болж байгаагийн түрүүч нь Sofosbuvir гэдэг эм болж байна.

-Сайхан мэдээ байна. Харин манайд хэдийд нэвтрэх бол. Үнэ өртөг нь нэлээд өндөр байх л даа?
-АНУ-даа зургаан сарын курс эмчилгээний эмийг 80 мянган ам.доллараар зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн юм байна. Одоо энэ үнээр борлуулж байгаа. Манай улсад бол энэ нь ямар ч бололцоогүйг бид бүхэн мэднэ. Хүн амын амьжиргааны төвшин, худалдан авах чадвар ямар байгаа билээ. Тиймээс бид "Gilead" эмийн компанийг зориуд зорьж очсон. Гадаадын эмийн нэг компани дээр Монгол Улсын салбарын яамны дэд сайд ингэж зорьж очсон уламжлал байхгүй. Ашиг сонирхлын зөрчил энэ тэр гэхээс болгоомжилдог байсан байх. Гэхдээ бид өөрсдөө л санал санаачилга гаргахгүй бол болохгүй нь гэж бодсон хэрэг.  Бидний өмнө Египетийн өндөр дээд хэмжээний албаны хүн уулзаж учирсан л байна билээ.

-Манай улсад С вирусийн тархалт, өвчлөл ямар төвшинд байдаг юм бэ?
-2007 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэж гарсан.  Үүнээс үүдэлтэй элэгний хорт хавдар нь нас баралтын шалтгааны хоёрт бичигддэг. Энэ бүх байдлаа "Gilеad" компанийнханд танилцуулж, манай улсад арай хямд төсөр үнэ өртгөөр нийлүүлэх боломжийг судалж үзэхийг хүссэн. Аливаа компани ашгийн төлөө ажилладаг нь тодорхой ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тусалж дэмжээч гэж ний нуугүй хэлэхэд гуйсан л даа. Үүний эцэст манай улсад С вирусийг устгах курс эмчилгээний зардлыг 1800 ам.доллараар тооцохоор ярилцаж тохирсон. Энэ нь тэндхийн үнэ ханшаас 44 дахин бага өртөг.

Одоо энэ эмийг Монгол Улсад хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэж баталгаажуулах ёстой. Үүнийг түргэвчилсэн байдлаар хоёр сарын дотор амжуулж болох байх гэж найдаж байна.


-Тухайн компанитай үнэ өртгөө тохирсон ч импорт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй манай компаниуд дунд нь ашгаа нэмээд эмийн үнийг тэнгэрт хадаачих вий гэж болгоомжлох юм. Энэ талаар бодолцоно биз дээ?
-Тэгэлгүй яахав, бодолцоно. Манай эм ханган нийлүүлэх байгууллага зуучлах, эсвэл "Gilеad" компани өөрийн салбараа байгуулж болох юм. Үүнийг бид харилцан ярилцана.  Аль болох нэмүү өртөг бага байлгахыг зорих болно. Энэ ондоо багтааж дээрх эмийг хэрэглэгчийн гар дээр тавина, эмчилгээнд хэрэглэж эхэлнэ.

 
-Зургаан сарын курс эмчилгээний дараа бүрэн эдгэх баталгаа бий юү?
-"Sofosbuvir" эмийн тухайд өвчлөгсдийн 70-80 хувь нь бүрэн эдгэх нь баталгаатай болохыг нотолчихсон. Түүний дараа дээрх эмтэй хавсарч бэлтгэсэн эмийг удахгүй эмчилгээнд нэвтрүүлэх гэж байна.  Энэ нь Sofosbuvir+Ledipasvir гэсэн нэгдэл. Үүнийг Монголд оруулж ирснээр эдгэх магадлал 95-99 хувьд хүрнэ гэж тооцоолсон байгаа, АНУ-ын эрдэмтэн судлаачид.



-Та 2007 оны судалгааг дээр хэлсэн. Түүнээс хойш нарийвчилж хийсэн судалгаа байдаггүй бололтой юм. Одоо нөгөө 15 хувь өссөн үү, багассан болов уу?
-Судалгаа байхгүй болохоор би баттай хэлж мэдэхгүй. Гэхдээ багассан байх гэж найдаж байна. Яагаад гэвэл, манайд тариурыг буцалгаж, дахин хэрэглэхээ больсон.  Түүнээс гадна хагалгаа, мэс ажилбарт ашигладаг багаж хэрэгсэл улам боловсронгуй болж байгаа шүү дээ. Одоо дээр нь дэлхийн стандартад нийцсэн, хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн эмтэй болчихлоо. Энэ бүхнээс үзэхэд одоо арван жилийн дараа манай улсад С вирус гэгч өвчин "домог" болно гэдэгт итгэлтэй байна.

-Таны гадаад томилолт хүн амын эрүүл мэнд, цэвэр усны хангамжийн талаар томоохон хурал зөвлөгөөнд оролцоход чиглэсэн юм байна. Энэ талаар мэдээлэл өгөх үү?
-НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулсан олон улсын хуралд оролцлоо. Тэнд миний бие Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нөхөн үржихүйн талаар хийж байгаа ажлын явцаар илтгэл тавьсан. Мөн Вашингтон хотноо Дэлхийн банк, Хүүхдийн сангаас хамтран зохиосон усны хэрэглээ, түүний ариун цэврийн талаархи хуралд оролцсон. Энд хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын төлөөлөл хуралдаж, цэвэр усны хүрэлцээ хангамжийн талаар ярилцсан. Үүнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өөрөө оролцож, тухайн улс орон бүр нийтийн хэрэглээ-цэвэр усны салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, анхаарахыг уриалж байлаа. Цэвэр усны хангамж хүрэлцээгүй байгаагаас хүний эрүүл мэнд хохирох, үүнээс улбаалан айл өрх болон улс нийгэмд багагүй сөрөг нөлөө үзүүлж байна. Ариун цэврийн шаардлага хангахгүй ус хэрэглэснээс хүүхэд багачууд суулгалтаас эхлээд бусад өвчнөөр өвчилнө. Түүнийг эмнэлэгт үзүүлж харуулах, эм тариа худалдаж авах, цаашлаад эцэг эх нь асран халамжилж ажил төрлөөсөө хөндийрөх зэргээр сөрөг нөлөөнд орж байгаа хэрэг. Энэ бүхний талаар тодорхой ярилцсан. Манай улсад усны асуудлыг хэдийгээр БХБЯ хариуцдаг ч усны эрүүл ахуй талаасаа тэдэнтэй хамтарч ажиллах явдал зайлшгүй шаардлагатай юм билээ.
Ер нь зарим аймаг сум , тэр бүү хэл хотын захын алслагдсан гэр хороололд цэвэр усны хангамж муу байгаа, хүн амын цөөнгүй хэсэг нь хөрсний бохирдол ихтэй нүхэн жорлон ашиглаж буй зэрэг нь энэ салбарт хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.


-Усны салбарт оруулсан хөрөнгө оруулалт ямар нэг байдлаар ашигтай байж чадах уу?
-Олон улсын судалгаагаар усны салбарт оруулсан нэг ам.доллар тав дахин их ашиг өгдөг гэж үздэг юм байна. Энэ нь шууд утгаараа юм уу бэлэн мөнгө хэлбэрээр гэсэн үг биш. Цаад утгаараа бол ариун цэврийн шаардлага хангасан цэвэр ус хэрэглэснээр өвчлөл багасна. Энэ үр дүнгээр эмнэлгийн үйлчилгээ багасч, нийгмийн баялаг бүтээх иргэдийн бүтээмж дээшилнэ гээд бодохоор ойлгомжтой болох байх.


 -Та АНУ-д ажиллаж, амьдарч байгаа эмч, эрдэмтэн судлаачидтай уулзалт хийсэн гэсэн. Тэд ямар санал санаачилга гаргаж байна вэ?
-Вашингтон, Сан Франциско гээд монголчууд олноор ажиллаж, амьдардаг хотуудад хоёр ч удаа уулзалт зохион байгуулсан. Тэдний зүгээс Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх талаар өөрсдийн санал бодлоо бичгээр голдуу илэрхийлсэн байгаа. Үүнийг судалж үзнэ. Харин хүний нөөцийг сайжруулах, эмч нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр хамтарч ажиллах боломжтой гэдэгт санал нэгдсэн. Хэдийгээр эх орноосоо алс хол ажиллаж, аж төрж байгаа ч өөрсдийн мэдэх салбар, элэг нэгт монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаад нь баярлаж, талархаж л байлаа.

Д.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: www.SHUUDAN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (27)

  • ZochinEne (103.26.193.2)

    2014-07-23

    Bi hariulya, ene em b virust ymarch uilchluulehed uzuulj chadahgui. Zovhon c virusiin genotype 1 iig mash sain ustagadag emshuu. C virus ni dotroo genotype buyu genetic iin toroltei 1a1b 2 a 2 b 3 a b 4 a b c d 5 a b c d geh met. 1 a 1 b ni ustahad mash ene em upstage bgaa um, gehdee busad I Bol amarhan ustanaa, B virusiig ustaagui em harahan garaagui bgaa . B virus heleed uhaantai virus uchir ustgahad mash hetsuu genelee. B virust vaccine mongold bgaa shuu, c d vaccine bhgui garaagui, herev ta b virusgui Bol b. virusiin vaccine hiilgeerei, gehdee ehleed ene virus bgaa uguig Shalguulj baij hiilgeerei, bi zygeerl unshssan medsenee l huvaltsaj bga umaa emch bishlde.

  • Zochin (103.26.193.23)

    2014-07-23

    Ene emiig mongold oruulj ireh gej bga gedeg mash hetsuu zuil gej bodoj bnaa. Gehdee iim saad berthsheeliig davj oruulj ireh gej bgaad uneheer bayartai bna, ene emiig yaj olj avah ve gej ih bodoj bailaa. Uchirni mash unetei bsan. 1800$ Bol bolomjiin une gehdee yagaad OROSUUD 900$ r oruulj irj chadsan um boloo. Manaih Hun am tsoohon bolhoor 1800$ r oldson boluu gej bodoj bnaa, gehdee Davaadylam yahavdee amid yvahuu 1800 $ uu gevel aliigni song oh ni oilgomjtoi. Thankyou so much Amarsanaa saidaa!!!!!!!

  • Zochin (103.26.193.16)

    2014-07-23

    Emee hurdan oruulj irehig huleej bnaa.

  • zochin (112.72.13.188)

    2014-05-05

    Amarsanaa said geheesee iluu emchdee bayrllaa saihan medee bn.harin ene hun doromjlood bgaa nohor ooroo neg obdood uzeesei...bitgii too iim humuus horbood huruu daram tsoon bgaa. amjilt sain uils delgreg

  • (202.180.220.68)

    2014-05-02

    uneheer saihan medee dyylgasand bayarlalaa barsaadaa. mongolchyyd bid bugd l eruul baih boltygai

  • eruul mend (103.26.194.2)

    2014-05-01

    Archaagui zaluu ve .bi otonf ny baisan bol 1 sariin dotor domog bolgono.

  • (103.26.194.3)

    2014-05-01

    BID IIM DOLDOI PSDA NARAAS HEZEE SALNA DAA!!! SALBARTAI TERGUULEGCH JINHEN MERGEJILIIN UDIRDAGCHID MONGOL YASAN IH DUTAGDAJ BN!!!!!!!

  • (103.26.194.26)

    2014-05-01

    BID IIM DOLDOI PSDA NARAAS HEZEE SALNA DAA!!! SALBARTAI TERGUULEGCH JINHEN MERGEJILIIN UDIRDAGCHID MONGOL YASAN IH DUTAGDAJ BN!!!!!!!

  • (103.26.194.3)

    2014-05-01

    BID IIM DOLDOI PSDA NARAAS HEZEE SALNA DAA!!! SALBARTAI TERGUULEGCH JINHEN MERGEJILIIN UDIRDAGCHID MONGOL YASAN IH DUTAGDAJ BN!!!!!!!

  • (103.26.194.3)

    2014-05-01

    BID IIM DOLDOI PSDA NARAAS HEZEE SALNA DAA!!! SALBARTAI TERGUULEGCH JINHEN MERGEJILIIN UDIRDAGCHID MONGOL YASAN IH DUTAGDAJ BN!!!!!!!

  • Amarjanaa (84.132.21.124)

    2014-05-01

    tiimee tegeed ter Virus domog bolno bi harin Domogtbaatar bolno tiimee...teh yostoi

  • zochin (27.123.214.116)

    2014-05-01

    hi. . bayar hurgeyeded saidaa. . odoo surieye uvchniishine em oruulj ireech. .mgl d syrieye uvchin diildehee bailaa, dandaa zaluuchuud uvduud bna. .

  • ыы (112.72.13.43)

    2014-04-30

    японд 900 доллар байдаг шдээ

  • (180.235.179.168)

    2014-04-30

    Боловсрол мэдлэгтэй хүмүүсийн төлөө гэсэн санаачилгатай ийм залуу хүмүүс улам олон болох болтугай. Ж.Амарсанаад ажлын амжилт хүсье.

  • Алтаа (125.149.114.174)

    2014-04-30

    Амарсанаа сайдад ийм буянтай гэгээн сайхан ажлыг эхлүүлсэнд чин сэтгэлийн баяр хүргэе . Өөрийн чинь эхлүүлсэн энэ буянтай ажил олон мянган монгол хүнийг аварч баярлуулах болно. Бид энэ эмийг хоног тоолон хүлээж байна . Танд амжилт хүсэе .

  • с вирусын дайсан (103.26.194.2)

    2014-04-30

    za ashguidee muu c вирус хохь чинь дээ. Чамай мууг холоо чулууднааааааааааааАа.

  • (124.50.183.12)

    2014-04-30

    sogtuuu tolgoi haha

  • Dulmaa (220.245.169.143)

    2014-04-30

    Yamar saikhan medee ve. Amarsanaa mini chi "B" virusiin esreg yum oruulj ireech. tegvel yostoi Mongoliinhoon hun arddaan buyan bolj ardiin domog bolno doo. Amarsanaad Turiin Shagnal ogmoor baina!

  • 19001973 (103.26.194.13)

    2014-04-30

    Жолооч та тээврийнхээ албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө сайн мэдэхгүй байгаа бол...Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай

  • 19001973 (103.26.194.12)

    2014-04-30

    Жолооч та тээврийнхээ албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө сайн мэдэхгүй байгаа бол...Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай

  • 19001973 (103.26.194.11)

    2014-04-30

    Жолооч та тээврийнхээ албан татвараа төлж амжсан уу.Хаана хэдэн төгрөг төлөхөө сайн мэдэхгүй байгаа бол...Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай

  • (103.26.194.4)

    2014-04-30

    Сайн байна. Наад эм чинь В вируст ямар үйлчилгээ үзүүлэх бол?

  • (103.26.194.4)

    2014-04-30

     В вирус устгах эм гарсануу.В вирусээр өвчилсөн олон хүмүүс байгаа шдээ.

  • irgen (103.9.90.130)

    2014-04-30

    shine turliin em oruulj ireh gj bgaad bayarlalaa. Zasgiin gazraas ene tal deer shiidveree hurdan gargaj demjih heregtei. Hun ard chin ene emiig hurdan heregleh estoi shuu. Amjilt

  • zochin (202.180.220.82)

    2014-04-30

    Saihan medee bna Amjilt

  • bagd***** (202.179.11.18)

    2014-04-30

    Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө буянтай үйл бүтээжээ маш хурдан хэргэлээнд оруулах хэрэгтэй байна танд баяр хүргье. Олон хүн С вирус тээж чаналж яваа шүү. Ажил болоход өөрийн биеэр хяналт тавьж хэрэгжүүлээрэй. Зам дунд алга болж магадгүй шүү

  • (220.245.169.143)

    2014-04-30

    saihan medee bna bayrlalaa amarsanaa shineleg setgehuitei mundag zaluu bnaa amjilt husye