Бразильд дэлхийн аваргын тэмцээнийг эсэргүүцэгчид жагслаа

Бразилийн Сан Пауль хотноо барьж буй “Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа хэдэн зуун хүн цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Уг цэнгэлдэх хүрээлэнд сар гаруйн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт болох учиртай. Эсэргүүцлийн жагсаалд орон гэргүй ажилчдын хөдөлгөөнийнхөн оролцсон аж. Тэд энэ дүүрэгт цэнгэлдэх хүрээлэн барьж, үл хөдлөх хөрөнгийн үнэ нэмэгдсэнээс орон гэргүй болсон хэмээн мэдэгддэг байна. Түүнчлэн тэд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд төрөөс хэтэрхий их хөрөнгө зарцуулж буйд дургүйцэж байгаа илэрхийлж байгаа юм. Бразильд эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаатай холбоотойгоор ФИФА-ийн тэргүүн З.Блаттер өнгөрсөн гуравдугаар сард санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Энэ удаагийн нээлтэд тэрбээр албан ёсоор үг хэлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Э. Баяр
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)