Үрийнхээ дуунаар үхлээс эргэж ирсэн бүсгүй



Жан Ронсиан хэмээх нэгэн хятад эмэгтэй жирэмсний сүүлийн сард байхдаа автын ослоор комд оржээ. Гэсэн ч тэр хоёр жилийн дараа ухаан орж, хүүтэй болсноо мэдсэн юм. Учир нь эмч нар Жан Ронсианы хүүхдийг кесаревогийн хагалгаагаар авч, хүүхдийг аварчээ. Үүний дараа эмч нар Жан Ронсианы нөхөрт эхнэр нь хэзээ ч дахин сэрэхгүй гэж хэлж байсан аж. Харин Жан Ронсианы нөхөр эхнэртээ дэндүү их хайртай гэдгээ хэлж, хүлээсээр байж. Жан Ронсианы сэрсэн явдлыг эмч нар гайхалтайд тооцож, нялх үрийнх нь цангисан дуу хоолой эхийнхээ сүнсийг үхлийн харанхуй хонгилоос дуудаж авчирсан хэмээн ярьцгааж байв. Жан Ронсиан одоо гэртээ хэвтэрт байдаг бөгөөд хоолоо зажилж чаддаггүй аж. Тиймээс хүү Гао Кианбо нь ээждээ хоолыг нь зажилж өгч, аманд нь хийдэг байна. Гао Кианбо өдөр бүрийг гэртээ ээжийнхээ орны хажууд өнгөрүүлдэг бөгөөд хүүгийн эхийгээ гэх хайр Жан Ронсианыг өдрөөс өдөрт эрүүл саруул болгож байгаа аж.         

Э.Төгс



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)