Mobile хувилбар

Америк цэргүүдийн даврал

2014 оны 5 сарын 6
Америк цэргүүд Ойрхи Дорнод, Хойд Африкт жинхэнэ дураараа загнадаг гэхэд хилсдэхгүй. Бусармаг үйлдэл хийсэн тэднийг засаг захиргаа нь хамгаалах, нуух, ялын хугацааг хойшлуулж мартагнуулах гээд арга саам зөндөө. Гуантанамогийн хорих ангид америк цэргүүд, тэр дундаа нэгэн эмэгтэй америк цэрэг хоригдлуудтай хүний ёсноос гадуур харьцсан явдал саяхных. Тэр бүү хэл Японд үүрэг гүйцэтгэж буй цэргүүд хоёр ч япон охиныг хүчиндэж байсан удаатай. Тэгвэл АНУ-ын засаг захиргаа нууж хаасан ч зарим нэг мэдээлэл, зураг “суганых нь доогуур” мултарч амжсаныг нуух юун. Тэдний нэг мэдээлэлд АНУ-ын цэргүүд 14 настай ирак охиныг бүлэглэн хүчиндэж буй явдал юм. АНУ тэргүүтэй олон улсын зэвсэгт хүчинд Саддам Хуссейнийг түлхэн унагахаар Иракт цөмрөн орсон тэр цаг үед америк цэргүүд 14 настай ирак охиныг хүчиндэж, хөнөөхөөсөө өмнө гэр бүлийг нь, түүний дотор таван настай дүүг нь хүйс тэмтэрчээ. Алуурчдын нэг Стивен Гринийг гэм буруутай болохыг АНУ-ын дүүргийн шүүх тогтоосон ч ялыг нь эдлүүлэхийг одоо хүртэл хойшлуулсаар байна. Энэ мэт зураг, бичлэг америк цэргүүдийн өөрсдийнх нь авсан зураг, бичлэг бөгөөд бие биедээ гайхуулж, дамжуулж яг л зажлаад хаясан бохь шиг харьцсанаас ийнхүү гадагш алдагджээ.           

 

Э.Төгс
 


 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...