Хятад эр хуучин эхнэрээ зооринд хорьж хүслээ хангадаг байжээ

Хятадын Сычуань мужийн Дэян хотын оршин суугч 40 настай Лин Дажун хоёр ч эхнэрээ алдсаны дараа байшингийнхаа доор нууц зоорь ухаж түүндээ анхныхаа эхнэрийг хорьж байжээ. Лин Дажун анхны эхнэрээ салсны дараа шинэ эхнэр авсан ч тэр нь хаяж явжээ. Лин Дажун анхны эхнэртээ илүү хайртай байсан ч тэр нь өөр хүнтэй суужээ. Тиймээс Лин Дажун анхны эхнэр болох 35 настай Лин Яныг хуурч гэртээ авчраад зоориндоо түгжсэн байна. Ингээд хүслээ хангахын зэрэгцээ Лин Яныг орилох юм уу зугтахыг оролдвол ална хэмээн аймшигтайгаар сүрдүүлжээ. Мөн түүнчлэн Лин Яныг богинохон хугацаанд агаарт гаргаж, эгээтэй л нохой салхилуулж байгаа юм шиг аягладаг байж. Одоо Лин Дажуныг хүн хулгайлсан, хорьсон хэрэгт буруутган хорьж байгаа аж. Энэ хэрэг Лин Яны шинэ нөхөр эхнэрээ алга болоод удсанд цагдаад хандсанаар илэрчээ.      

Э.Төгс


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • mongol (202.179.11.70)

    2014-05-08

    muu hujaa nar airaichdee uhehdee taarsan amitad

  • 123 (103.26.194.8)

    2014-05-07

    hehehe ene hujaa nar ulam l teneg bolood bh yum

  • joo (103.26.194.8)

    2014-05-06

    iim hachin gaj ymnuud odoo zailaasai