Тураал өвчний талаар таны мэдлэгт



– Эмч зөвлөж байна -

     Таны хүүхэд ямар нэг өвчний шинжгүй мөртлөө үеийн хүүхдүүдээсээ жижиг байвал аав, ээж нь жижиг юмаа тэднийг дуурайсан юм гээд нэг их тоодоггүй 0-1 насны хүүхдийн  жин байвал зохих жингээс 500 грамм дутуу байхад өсөлт, хөгжилтөнд сөргөөр нөлөөлж байдаг.

Тураал гэж юу вэ?

Биеийн жин, өсөлт, арьс ба арьсан доорхи өөхөн эд өөрчлөгдөх, чухал эрхтэнүүдийн үйл ажиллагаа хямарч улмаар дархлаа суларч халдварт өртөмхий болох байдлаар илэрдэг хоол тэжээлийн хямралын нэг хэлбэрийг тураал гэдэг.

Тураалыг 3 зэрэг болгон ангилдаг.

1-р зэрэг: Хүүхдийн биеийн ерөнхий байдал хэвийн, өсөлт хөгжил насандаа тохирох боловч тайван бус, цочромхой, амархан ядардаг, нойр өөрчлөгдөн унтамхай болдог.

2-р зэрэг: Арьс цонхигор, хоолонд дургүй, хоолны шингэц муудах, цочромтгой, уйланхай, сулхан, орчиндоо сонирхолгүй, тайван унтаж чадахгүй болно. Хөдөлгөөн сэтгэцийн хөгжил өөрчлөгдөж суух, явах, зогсох нь хоцордог. Хэвлийн булчин суларсанаас гэдэс дүүрэнгэ, цардгар болдог. Хүүхдийн дархлаа суларч амьсгалын замын өвчин, дунд чихний өвчин, бөөр шээсний замын өвчнөөр өвдөх нь нэмэгдэнэ.

3-р зэрэг: Хүүхэд маш туранхай, арьсан доор өөхлөг байхгүй, яс хэрзийсэн, нүүр нь хөгшин хүнийх шиг харагдана. Булчин хатингаршсан, олон аминдэм дутлын шинжтэй, үзэгдэх салстууд тод улаан, уруул хагарч, амны салстад цагаан өнгөр гарна. Хүүхдийн гар, мөр, хонго, хөлний булчин шуугдаж чөрийсөн, хавирга яс хэрзийсэн, хүүхдийн хөл цээж, хэвлийтэй харьцуулахад чөргөр жижигхэн харагдана. Хүнд тураалтай хүүхдийн нүүрний хэсэг нэг хэсэгтээ хэвийн харагдана. Хэвлий том , цардгар  байна. Хүүхэд гиншиж уйлсан, дуу нь сулхан, өлсөх мэдрэмжгүй, хөдөлгөөн сул болдог.

Тураалын шалтгааныг гадаад, дотоод гэж ангилдаг.

Гадаад шалтгаан :

1. Хоол дутагдах

Үүнд:    – Эхийн сүү багасах
              – Дутуу  төрсөн хүүхдийн хөхөх чадвар муу байх
              – Холимог буюу тэжээвэр хоолтой нярайг  тэжээллэг бус сүү болон бусад чихэртэй ус, байхуу гэх мэт   
                 чанаргүй зүйлээр хооллоход хоолны чанарын дутагдал болох
              – Хоолны төрөл хангалтгүй нэг төрлийн хоол удаан хэрэглэх
              – Хүүхдийг хөхнөөс нь гэнэт гаргах , эрт гаргах  /0-6сартайд/  буруу аргаар нэмэгдэл хоолонд оруулах
              – Хоолны хэмжээ багадах, хоолны найрлагад шимт бодисын аль нэг , амин дэм, эрдэс бодис дутагдах

2. Халдварын хүчин зүйл: Эх доторх халдвар, үжил, амьсгалын замын өвчнөөр өвдөх/эх жирэмсэн байхад хүүхэд өвдөх /

3. Цайр ба бусад эрдэс бодис дутагдах, төмөр амин дэмийн дутал , хүрээлэн буй орчны хортой нөлөө, эмийн хордлого

Дотоод шалтгаан:

Ходоод  гэдэсний зам, Зүрх судас, Төв мэдрэлийн эрхтнүүдийн гажиг хөгжил, бодисын солилцооны төрөлхийн хам шинж,бодисын солилцооны удамшлын гажгууд,мэдрэл дотоод шүүрлийн хямралууд бие галбирын гаж хөгжил зэрэг олон янзын шалтгаан байж болно.

Дээрх шинж тэмдэг илэрвэл та яаралтай хүүхдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай . Манай Баянгол эмнэлгийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар хүүхдийн суурь өвчнийг үзэж, оношлон эмчилгээ хийдэг. Та 305902 утсаар холбогдоорой.

Эрүүл хүүхэд

Аз жаргалтай гэр бүл
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)