Үнэтэй уруулын будаг эрүүл мэндэд муу

АНУ-ын Эрүүл мэндийн судалгааны төвөөс нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Энэхүү судалгаагаар эмэгтэйчүүдийн өргөн хэрэглэдэг 33 нэр төрлийн уруулын будгийг шинжилгээнд оруулжээ.

АНУ-ын Эрүүл мэндийн судалгааны төвөөс нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Энэхүү судалгаагаар эмэгтэйчүүдийн өргөн хэрэглэдэг 33 нэр төрлийн уруулын будгийг шинжилгээнд оруулжээ. Гэтэл санаанд оромгүй дүн гарсан байна. Учир нь уруулын будагнуудын 61 хувь нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хар тугалга агуулж байв. Сонирхолтой нь тэдгээр уруулын будаг үнэтэй брэндийн бүтээгдэхүүн байсан гэнэ. Тухайлбал, “Cover Girl”, “L’Oreal” болон “Christian Dior”-ын уруулын будганд хар тугалгын агууламж хамгийн өндөр байжээ. Харин хямдханд нь хар тугалга бага хэмжээгээр байсан аж. Хар тугалга нь хүний мэдрэлийн системд нөлөөлж, ой тогтоолтыг бууруулдаг гэнэ. Ялангуяа хөл хүнд бүсгүйчүүдэд хар тугалга хамгийн аюултай ажээ. Тэгэхээр үнэтэй уруулын будаг, гоо сайхны бүтээгдэхүүн бидний эрүүл мэндэд баталгаа өгч чаддаггүй нь судалгаагаар батлагджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)