Төрсөний дараах сексийн хүндрэл

Ядрах
Шинэ хvн та хоёрыг огт зовоохгvй байна. Хоолондоо сайн, тайван унтдаг, салхинд хэн нэгэнтэй гарч байх хооронд ээж та сайхан амраад авна. Гэтэл угтаа бол энэ бvхэн тэс өөрөөр эргэдэг. Ээж нь өдөр болгон хvvгээ асарч халамжилснаар өөрийнхөө гадаад vзэмж, бие галбирыг хэвийн байлгахад  анхаарах зав тун багатай болдог. Нөгөө сексийн талаар бодож нөхрөө эрхлvvлэх нь огт байхгvй болох мэт. Ингэснээр ээжvvд өөрийгөө эмэгтэй хvн гэдгээ хэсэг хугацаанд мартахад ч хvргэнэ. Энэ vеэр нөхрvvд эхнэрээ ийм хэв маягт орсоноос болж төрөлт тvvнийг эрс өөрчилсөн мэтээр бодож магадгvй сескийн хvслээ дарах өөр хамтрагч хайж эхэлдэг. Ийм vед юуг зөвлөх вэ? Сэтгэл зvйчдийн зvгээс энэ эгзэгтэй vед нөхрvvд хvvхэд асрах ажилд адилхан оролцох хэрэгтэй гэж vздэг. Ингэснээр өмнө нь хvvхэд асрах гэдгийг огт vзээгvй эрчvvд өдөр ирэх тусам энэ ажил хэр зэрэг хvнд даалгавар болохыг мэдэрдэг. Хэрвээ хvvхэд хөхөөрөө хооллодог бол нөхөр нь хvvхдээ vдэш болгон усанд оруулж, салхинд гарган, гэрийн ажилд туслах хэрэгтэй. Хvvхэд аавтайгаа салхилж байх vед ээж нь найзуудтайгаа спа-салонд орж, өөрийн гоо сайхны эргvvлэн авахад анхаарал тавьж болно шvv дээ. Тийм цаг зав гаралгvй дээ, сайн нөхөртэй байхад. Гагцхvv ядарч, зvс гундан, биеэ гаргуунд нь хаяж болохгvй.

Бие галибар
“-Юундаа уйлсан юм бэ дээ? Чи ээжийнхээ биеийг эвдэж дууслаа шvv дээ” гэх нэгэн яриа төрөх тасагт гарч байлаа. Тэгвэл хvvхэд биш аавууд л эхнэрийнхээ бие галибарыг эвдэж байгаа хэрэг юм шvv. Төрсний дараа бараг бvх эмэгтэйчvvдэд биеийнхээ хэлбэрт санаа зовдог. Нөхрийнхөө сонирхолыг урьдын адил татсан хэвээрээ байх болов уу гээд л… Vнэхээр ч дахин сексийн амьдралыг халуун болгоход нөлөөлөх гол хvчин зvйл бол биеийн галибар  мөн л дөө. Иймээс төрснийхөө маргаашнаас л биендээ анхаарлаа хандуул. Эхлээд өөрийн шинэ биеийг сайн ажиглах хэрэгтэй. Магадгvй өмнөх шигээ гоё байхгvй л байгаа байх. Хэдэн кг илvvдэл жинтэй болчихсон… Сэтгэлээр унах огт хэрэггvй. Гэхдээ турах өдрийг хvлээнэ гэж байхгvй шvv.

-Секси харагдах гэрийн хувцас сонго.
-Арьс сулрах болон таргалахын эсрэг vйлчилгээ бvхий гоо сайхны бvтээгдэхvvн худалдаж ав.
-Хvvхэд унтаж байх хооронд 10-15 минут дасгал хий…
Сайхан дуутай хэдэн CD худалдаж аваад хvvхдээ хөхvvлж байх зуураа сонсоход өөрт хэрэгтэйгээс гадна хvvхэд бат бөх унтаж танд гоо сайхандаа зарцуулах цаг их гарах талтай. Нөхөр тань “ориг” биеийг чинь мэдэх учраас таныг хайрлахаа таалахаа болино гэж бvv айгаарай.

Дур хvсэл төрөхгvй байх
Залуу ээжvvдэд өгөх дараагийн зөвлөгөө бол хэвийн сексийн амьдралаа эргvvлэн авчрахын тулд заавал тэгэж супер-ээж, супер-эзэгтэй болох гэж хичээсний хэрэггvй. Өөрийгөө тайвшруулан амрааж, хайрлах цаг гаргах ёстой шvv. Гудамжаар салхилж байхдаа дэргэдvvр өнгөрөх 1-3 настай хvvхэдтэй ээжvvдийг сайн ажигла. Тэд бvгд өөрийн сайхан бие галибараа эргvvлээд авчихсан л байгаа биз дээ. Тэгвэл та ч гэсэн чадна. Бидний энэхvv багахан зөвлөгөө гэхэд л тэр сайхан мэдрэмжийг тань таньд буцаан өгөхөд нөлөөлнө гэж итгэж байгаа шvv. Ихэнх ээжvvдэд йог, бодифлекс зэрэг дасгалууд тус болдог. Сексийн талаар ямар нэгэн бодол орж ирэхгvй бол гэж бvv ай. Хvн л юм чинь өөрөөсөө ичихгvйгээр нэг vдэш та нөхрөө хvсэж байгаагаа тvvнд хэлнэ.

Дахин жирэмслэлтээс айх
Залуу гэр бvл эмчид ханджээ. Шөнө болгон нойргvй хонож, эцэс төгсгөлгvй угаалга хийн, цагаар хvvхдээ хооллох зэргээс болон өөрсдийн сексийн амьдралыг бараг мартах дөхөж л дээ. Ингэтэл эхнэр нь дахин жирэслэхгvй байх хамгаалалтын талаар зовж байгаагаа хэлсэн байна. Эмэгтэй хvн болгон л хvсээгvй жирэмслэлтээс найдвартай хамгаалах ямар арга байгаа талд ихээхэн анхаардаг. Ялангуяа төрсний дараа өдөр бvр хvvхдийн асрахын зэрэгцээ секс хийхэд жирэмслэхгvй байх боломжийн талаар зөвлөгөө авмаар байгаагаа тэд эмчид хэлсэн байна. Гэхдээ хөхvvл хvvхдэд хортой нөлөө vзvvлдэггvй арга тэдэнд хэрэгтэй аж. Vvнд эмч гормоны хаалт болох Мирений системийг санал болгожээ. Энэ нь хvvхдийн эрvvл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө vзvvлдэггvй аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)