Эрчүүдийн хамгийн том эмзэглэл юу вэ?

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сонин парадокс: Эмэгтэй хүний сэтгэлзүйн тухай, тэдний сэтгэлийн ”зовлон” – ихэнхидээ хий зовнилын – тухай үй олон нийтлэл зөвөлгөө, яриа байх. Эрэгтэй хүмүүст бол сэтгэлийн зовнил бараг байдаггүй гэсэн ойлголт түгээмэл байдаг нь үнэнд нийцэхгүй гэж хэлэх гээд байна, би. Зүгээр л, эмэгтэйчүүд бид өөрсдийгөө эмзэгхэн, сулхан байх ёстой гээд ойлгочихсон учраас айдас, зовнил, сул талуудынхаа тухай ярихаас ичдэггүй байх л даа.
 
Эрчүүд бол огт өөр. Тэд бол эхийн сүүтэйгээ хамт л өөрсдийгөө эр зоригтой баатар байх ёстой гэсэн ойлголтыг тархиндаа шингээсэн байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгээд “нийгэм соёлын хүлээлтийг” биелүүлж чадахгүй байгаадаа зовон дотоод зохицолоо алдана, бүр өөрийгөө хүндлэхээ ч болих нь бий.
 
Хүүхэд байх үедээ бидний уншдаг байсан бүх ном, үздэг байсан бүх кинонд аз хийморьтой, эрэлхэг эрчүүдийн тухай өгүүлдэг байсан боловч амьдралд бол бүх зүйл хавьгүй ярвигтай хэцүү, хавьгүй сонин байдаг тул нөхрөөсөө номонд гардаг мундаг эрчүүдтэй ижил байхыг шаардана гэдэг нь багаар бодоход – хүүхэд зан. Төсөөлж байсан идеал дүрдээ хүрч чадахгүй юм байна гэдгээ ойлгосон эр хүнд ямар хэцүү байх нь ойлгомжтой. Гаднах царай зүс нь тэдний хувьд хэзээ ч нэг номерын асуудал болдоггүй, харин каръер болон дурлалын фронт дээрх ялагдал нь эмзэг хүмүүсийг амар тайван амьдрах нөхцөлгүй болгох нь элбэг.
Өдий цагт ч эр хүнд гэр бүлээ хамгаалж тэжээх үүргийг ногдуулдаг хандлага амь бөхтэй хэвээр байгаа билээ. Орчин үеийн эр хүн буу бариад анд явах шаардлагагүй нь мэдээж, тэгэхээр ядаж л гэр бүлээ тэжээх хэмжээний мөнгө олж ирж чадаж байвал эр хүнд тооцогдоно гэсэн үг. Эхнэр нь нөхрөөсөө илүү цалин авдаг болсноос болж хичнээн гэр бүл салдаг гэж санана? Хамгийн сонирхолтой нь, одоо цагт ч чинээлэг айлын охинтой гэрлэх, өөрөөр хэлбэл анхнаасаа л баян эхнэртэй болох асуудал ердөөсөө ч ичгүүртэйд тооцогддоггүй хэвээр байгаа юм. Гэхдээ эхнэр нь өөрийгөө нөхрөөсөө дээгүүр тавих, миний мөнгө гэж ам ангайх ёс байхгүй, тэгэх л юм бол нөхөр нь өөрийгөө хязгааргүй доромжлогдсонд тооцно, асуудал хаашаа ч эргэж мэднэ.
 
Эрэгтэй хүүхдийг бага балчир байхаас нь л “чи ирээдүйн түшиг тулгуур” гэсэн бодол суулган хүмүүжүүлдэг. Насанд хүрсэн хойноо энэ талбар дээр ялагдал хүлээгээд ирэхээрээ сэтгэл тавгүйтэх, сэтгэлээр унах зэргээр шаналж эхэлдэг. Баян бус эрчүүд хайртай эмэгтэйдээ бриллианттай бөгж бэлэглэж чадахгүй байгаадаа, гэр бүлээрээ далай руу явж амрах бэл бэнчингүйдээ үнэн сэтгэлээсээ шаналах нь цөөнгүй. Харин нийгэмд жинхэнэ эр хүн гэдгээ харуулж чадахгүй байгаадаа хамгийн ихээр шаналдаг юм.
Саяхан болтол, амжилтын дээд хэмжүүр нь байр, машин,  зуслангийн байшин зэрэг байсан бол, одоо, энэ гурван зүйл хэн хүнд л байдаг зүйл болоод байгаа цагт, дээр өгүүлсэн баялгийн чанар чансаа, үнэ цэнэ нь л гол хэмжүүр болжээ. Тэгвэл зан чанарынхаа онцлогоос болоод мөнгө хийж чадахгүй байгаа хүнд ямаршуухан хэцүүхэн байдаг бол?
 
Мэдээжийн хэрэг, иймэрхүү зүйлийг огт тоодоггүй, эд баялаг руу тэмүүлэхийг ч хүсдэггүй, өөрийн гэсэн ертөнцдөө жаргалтайхан гэгч нь байж байдаг цөөн хэдэн хүн байдаг л даа. Харамсалтай нь ийм жаргалтай хүн тун цөөхөн байдаг бөгөөд тэднийг бараг хэн ч ойлгодоггүй болохоор гоонь ганцаар амьдралыг туулна. Харин бид, хэдийгээр “аз жаргал мөнгөн дээр тогтдоггүй” хэмээвч, орчин үеийн тав тухтай амьдралд дассан болохоор сайн дураараа даяанч болон элдэв хэрэглээнээсээ татгалзах тэнхээ яаж байхав дээ…
Ихэнхи, уламжлалт үзэл суртлаар хүмүүжсэн, орчин үеийн хатуу шаардлагад тохирч нийцэж чадаагүй эрчүүд, хэдийгээр өнгөн дээрээ “ялагдалаа” тоохгүй байгаа царайлан сэтгэлийн шаналалаа бусдаас нуух авч, хэрэг дээрээ бол маш их эмзэглэн шаналдаг нь харамсалтай. Ийм хүмүүс байр сууриа олох гэж тэмцэхийг хүсдэггүй, мөрөөдлийн хүүхнийхээ төлөө эсвэл баян тансаг амьдралын төлөө өөрийгөө хүчлээд үзье гэж боддог ч үгүй, зүгээр л урсгалаар хөвөн хүндээр санаа алдаад сууж байхыг илүүд үздэг. Баатар байх ёстой эр хүн байж яахин өөрийнхөө сул талыг зөвшөөрөн сэтгэл зүйчид хандахав? Амьтан хүн юу гэх юм?
 
Ингээд хамгийн сул дорой сэтгэлтэй нь сэтгэлээ тайтгаруулахаар архитай найзлана, нөгөө хэсэг нь аль болох олон хүүхний зүрх сэтгэлийг эзэмдэж “хүүхний тэнгэртэй эр” гэгдэн сэтгэлээ засна. Энэ замаар явахыг хүсээгүй, эсвэл хүсээд ч чадахгүй нэг хэсэг нь зүгээр л дуу чимээгүй, ичимхий жижигхэн хүн болж хувирна. Зарим нэг нь сэтгэл хангалуун байгаа царайлах гэж байдгаараа жүжиглэнэ, эсвэл ойр дотныхоо хүмүүсийг дарамтлах замаар өөрийгөө үнэлнэ.
 
Эдгээрээс хамгийн аюултай нь – гэр орны дарамтлал. Ажил дээрээ бүтэлгүйтэх тоолондоо гэрийнхэндээ уураа гарган дарамтлах замаар шархаа эдгээнэ.
 
Эхнэртээ шууд л материаллаг хангамж, найдвартай тогтвортой байдал зэргийг өгөх ёстой мэтээр эрчүүд боддог. Жинхэнэдээ бол хүүхнүүүдийн ихэнхи нь реалист үзэлтэй байдаг учраас эрүүл ухаантай эмэгтэй хайртаасаа тэнгэрээс од аваад аль гэж нэхэхгүй. Харамсалтай нь нөхрүүд энэ хорвоо дээр хэрхэн амьдрах ёстой тухай үлгэрт хөтлөгдсөнөөс үүдэн амьдралаа бусниулдаг.
 
Бидэнд бүгдээрэнд нь сул талууд байдаг, дотны хүмүүс маань эмзэг цэгүүдийг маань хамгийн сайн мэддэг. Нэг мэдэхэд л хайртай нөхөр, хайртай эцэг маань сэтгэлийг маань дарамтлагч этгээд болоод хувирчихсан, бид өөрсдийгөө хэнд ч хэрэггүй, юу ч чадахгүй олиггүй этгээд гэдэгт бүрэн итгэчихсэн байж байх. Ийм аргаар, баатар болж чадаагүй дайчин өөрийгөө хаан мэт төсөөлж сэтгэлээ засан өөрийгөө үнэд оруулах агаад үүнийхээ төлөө хамгийн ойр дотныхоо хүмүүсийг золиослодог. Уул нь, жинхэнэдээ бол энэ, гэрийнхнийгээ тамлан зовоогч этгээд маань эмзэгхэн сэтгэлтэй хөөрхийлөлтэй амьтан л байхгүй юу. Яг л, ярдаглан уурлах мөртөө толгойг нь илэхэд гомдонгуй уйлдаг хүүхэд шиг. Эрчүүд ерөөсөө хүүхдээс ялгаагүй улс. Нөхөр маань энэ хорвоод өөрийнхөө явах зам, байр суурийг олж чадах эсэх нь эмэгтэйчүүд биднээс ихээхэн шалтгаална. Эхнэр нөхөр хоёр хоёулаа амьдралын бэрхшээлийг мөр зэрэгцэн туулж нэг нэгэндээ түшиг тулгуур болж явах ёстой. Эмэгтэйчүүд бидний хайр эд баялагаас хамаардаггүй биз дээ? Хүнлэг зан, цоглог харц, сайхан инээмсэглэлд нь л “яваад өгдөг” биш үү? Том албан тушаалд хүрч чадаагүй нь огт хамаа байдаггүй бус уу? Үүнийг нөхөртөө байнга хэлж бай! Нөхөртөө хайртай, сэтгэлийг нь шаналгахгүй, гэр бүлээ амар амгалан байлгая гэж хүсч байгаа бол  үүнийг нөхөртөө сайтар ойлгуулж, үйл хөдлөлөөрөө байнга баталж бай. Үүний чинь төлөө нөхөр чинь таныг улам л хайрлан хүндлэх болно.
 
 Б.Саруул
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (83.97.157.201)

    2018-03-30

    Manai mongolchuud eregtei hvvhdee mash buruu hvmvvjvvldeg.Hog asgah ,toos shoroo guvuh,jorlon tseverleh,oims trucik ugaah zereg ajil hiivel eriin hiimori gutna gene.Ingeseer baigaad nasand hvreheer hvnii gar harsan archaagvi wmnuud bolj huvirdag.Ug ni hvvhdee er em gej yalgalgvi yag adilhan hvmvvjvvlbel bidend tustai wmsan.Europt erchvvded ajil olohod jaahan yarvigtai l daa.Gehdee hel suraad kurs duguiland suugaad uigagvi haigaad bval ajil bii,ih ch mungu olj bolno.Manai erchvvdiin ihenh ni hel surdaggvi,helgvi bolohoor ajil haina gej wu bhav.Gertee hvvhdee haraad l avgaigaasaa vinony mungu saasan wmnuud l .Bas boloogvi ee avgaigaa tonshino nuguu vinond ni sogtchihood .Sergiileh ene ter bolno .Ner nvvree barj duussan shiren nvvrlesen wmnuud l bh wm daa.Bi bodohdoo etseg ehiin buruu hvmvvjil ih nuluulsun gej boddog

  • (202.9.41.108)

    2018-03-29

    hehe odoo er emgui l deed ih bolovsrolton bolgohiig ene tsagiin etseg ehchuud hicheedeg bolj odoogoos olon jiliin umnu bol emegtei huuhdee l gedeg baisan tegeed ter ih lut mundag undur bolovsrolton mongol huuhnuud chini yag odoo unuuh er yum yahav har bor ajil hudulmur hiigeed hooloo olood idchihne geed haygdsan erchuulee bolovsrolgui mulguu maanag mungugui archaagui mongol erchuudeer yah yum goy bolovsroltoi tsarailag soyoltoi archaatai gadaad gedeg bolj dee

  • Эрчүүд өөртөө л тусална (66.181.184.98)

    2018-03-29

    Амьдрал хэзээ ч бодсноор болохгүй. Өдөр бүр ямар 1 шалгууртай нүүр тулна. Тэр бүрд өөрт чинь байгаа хүний сайхан сэтгэл итгэл эрүүл ухаан өөртөө итгэх итгэл л тухайн хүнийг аварч тусална өөр хэн ч биш тэр тусмаа эхнэр хүүхэд чинь чамайг аврах хамгаалах үүрэггүй бөгөөд тэд хүссэн ч чадахгүй боломжгүй. Эрчүүд өөрийгөө хэт бусадтай харьцуулснаас эсвэл өөрийн чадварыг өөрөө буруу өндөр үнэлснээс үүдээд ажлыг алагчилснаас 1 зүйл бүтэхгүй бол дараагийн ажил зүйл рүү шилжих шилжилтээ хийж чадахгүйгээс болоод бүх бэрхшээл өөрт нь нүүрлэдэг. Бүтэлгүйтэлдээ ойрынхноо буруутгаад унавал ингээд тэр эр амьдралаа алдах алхмаа хийж буй хэрэг. Эрчүүд зөв үйлтэй сайн найз нартай байвал их бодит түшиг болдог. Эрчүүд боловсролтой ажлын өндөр чадвартай сайхан сэтгэлтэй болж чадсан л бол амьдрал нь бүрэн дүүрэн байх болно.

  • эхнэр (150.129.140.102)

    2018-03-29

    Хамгийн хэцүү эхний шат бол нөгөөдөх нь босохоо байХ гэсэн шүү

  • (107.77.92.110)

    2015-11-14

    Манай эхнэр бол үнэн ядаргаа. Намайг дандаа бусдын гадаад нөхөрүүдтэй харьцуулан тийм байхыг шаарддаг.

  • өндөр болгох нууц цц (112.72.11.67)

    2014-11-06

    өб өб 15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000₮

  • shan (183.177.101.166)

    2014-11-06

    sanal neg bn. er humuun bid ch ugur emzeg,tsaas lgesen ug . tegehdee neg tsaash gevel chigtee l humuus. huuhnuud ch baga zuileer l gartaa bagtaan l da

  • (203.91.118.156)

    2014-11-05

    taalagdaj bn shuu neeree l hoeulaa l amidraliin toloo zutgehgui bol erchuudni dangaaraa zutgeed bval ted chin adilhan l jaahan eej aaviinhaa ovroos ch garch amjaagui ohiduud ta nartai adilhan shuu dee

  • Бодрол (124.158.107.20)

    2014-11-04

    Хэ хэ. Энэ бол эрүүл сэтгэлгээ мөн л дөө. Харамсалтай нь өнөөдөр яг ингэж бодох бүсгүйчүүд хэр олон бол? Яагаад хүүхнүүд хүнтэй суухгүй зүгээр л гараасаа хөтлөх хүүхэд байхад болно гэж үзэх болов? Зах зээлд шилжингүүт ихэнх эцэг эхчүүд эрэгтэй хүүхдийн боловсролыг орхигдуулж, эр юм чинь өөрөө хоолоо олоод идчихнэ, эмэгтэй хүүхэд л хэцүү гэсэн буруу бодлоос болж дээд мэргэжил эзэмшсэн, одоо эзмших гэж байгаа оюутнууд дийлэнх нь эмэгтэйчүүд. Нөгөө хэл нь их дээд сургууль төгссөн нэртэй болхоор өөрөөсөө дор боловсролтой эрэгтэйтэй гэрлэнэ гэж байхгүй. Иймэрхүү л алдаа завхрал үүсчихээд байгаа нь үнэн шүү дээ.

    2014-11-04

    hehe odoo er emgui l deed ih bolovsrolton bolgohiig ene tsagiin etseg ehchuud hicheedeg bolj odoogoos olon jiliin umnu bol emegtei huuhdee l gedeg baisan tegeed ter ih lut mundag undur bolovsrolton mongol huuhnuud chini yag odoo unuuh er yum yahav har bor ajil hudulmur hiigeed hooloo olood idchihne geed haygdsan erchuulee bolovsrolgui mulguu maanag mungugui archaagui mongol erchuudeer yah yum goy bolovsroltoi tsarailag soyoltoi archaatai gadaad gedeg bolj dee