“Амьдрал бэлэглэе” аян амжилттай болж өндөрлөлөө



Монголын цахилгаан холбоо компанийн ажилчид уламжлал болгон 3 дахь жилдээ Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусны донорын өдөрлөг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд 60 гаруй ажилчид сайн дураараа оролцож цусаа бэлэглэн хүмүүнлэгийн үйлсэд дэмжлэг үзүүллээ.
Зуны саруудад тодорхой шалтгаануудын улмаас донорын тоо цөөрч цусны нөөц үлэмж хомсддогийн зэрэгцээ хүмүүсийн амралт, аялал жуулчлалтай холбоотойгоор осол гэмтэл ихэсч, цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгддэг. Цус сэлбэлт судлалын үндэсний төвд одоогийн байдлаар 5-6 хоногийн цусны нөөцтэй байна.
Цус, цусан бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэдгийг иргэн бүр санаж, таны өгсөн дусал цус бусдад амьдрал эргүүлэн авчирна гэсэн итгэлээр донорын үйлсэд нэгдэн, сайн дураараа цусаа бэлэглэсэн Монголын цахилгаан холбоо компанийн хамт олонд ажлын амжилт хүсье.









  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)