Өглөө жүрж идвэл ходоодны шархтай болно

Олон улсын хүнс судлаачид өлөн элгэн дээрээ идэж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ. Тэдний судалж үзсэнээр алимыг өглөө идвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тустай байдаг ба өглөө босоод зөгийн балтай ус уувал элэг цэвэрлэдэг гэнэ.

Түүнчлэн өглөө гадил жимс, тарагнаас татгалзах хэрэгтэй ажээ. Учир нь гадилын найрлагад их хэмжээгээр агуулагддаг магни бие махбодийн кальцийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг юм байна. Мөн жүржийн төрлийн жимсийг өглөө хэрэглэхэд хамгийн тохиромжгүй. Ходоодны хүчлийг идэвхжүүлж, шарх үүсгэх магадлалтай. Улаан лооль будагч бодис ихтэй учраас өглөө идвэл цөсөнд халгаатай гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)