Ланс Стефенсон Майкл Жорданы багт хүчин зүтгэнэ

“Индиана Пэйсерс” багийн бүрэлдэхүүнд гялалзсан тоглолт үзүүлж байсан хамгаалагч Ланс Стефенсон багаа орхилоо. Тэрбээр “Шарлотт Хорнитс” багтай гурван жилийн 27 сая долларын гэрээ байгуулах тохиролцоонд хүрчээ. Стефенсон “Индиана Пэйсерс” багт гайхамшигтай дөрвөн жилийг үдсэн гэж хэлээд ерөнхийлөгч Ларри Бөрд, дасгалжуулагч, тоглогчид болон хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлсэн байна.

Стефенсон уржигдар Лас Вегас хотод “Хорнитс” багийн эзэн Майкл Жордантай уулзсаны дараа шийдвэрээ гаргасан бололтой. “Пэйсерс” түүнд таван жилийн 44 сая долларын гэрээ санал болгосон боловч Стефенсон өөрөө арай богино гэрээг хүсчээ. Ланс Стефенсон өнгөрсөн улиралд 13,8 оноо, 7,2 самбар, 4,6 дамжуулалт дундчилсан бөгөөд таван трипл-дабл хийж лигийг хошуучилсан. Гэвч 17 удаа техникийн алдаагаар торгуулсан сахилгагүй тоглогчдын нэг юм.

- See more at: http://sport.time.mn/content/47499.shtml#sthash.vlhOnntR.dpuf
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)