“Хүрхрээ” брэнд хөл бөмбөгтэй хамт



  Хөлбөмбөгийн ДАШТ-ийг та хаана үзсэн бэ? Энэ асуултанд нийслэлчүүдийн ихэнх нь  “Хүрхрээ” асрыг заавал нэрлэх бизээ.Хөл бөмбөгийг дэргэд нь байгаа мэт эмоцитой, сэтгэлийн цэнгэлтэй, “Киви”-гийн Укагийн хэлдгээр “жаргаж үзэх” боломжийг  “Хүрхрээ”  асар хөлбөмбөгийн фанатуудад олголоо.
   
“Хүрхрээ” асарт хөлбөмбөг сонирхогч мянга мянган залуус,үнэнч фанатууд бүтэн сарын турш тав тухтай орчинд тоглолтоо шууд үзэн,нөхөрлөлийн үнэ цэнийг мэдэрч байв.

“Хүрхрээ асар” төслийг хэрэгжүүлэхийн тулд, хөлбөмбөгийг задгай талбайд тохь тухтай үзэх орчныг бүрдүүлэхийн тулд “Арвайн үндэс” компанийнхан олон дэвшилтэт ажлыг хэрэгжүүлсэн. Тухайлбал,

•    Үзэгчдэд тоглолтыг аль ч өнцгөөс саадгүй үзэх боломжийг бий болгох үүднээс, дуу дүрсний өндөр нягтрал бүхий хамгийн том,хамгийн олон дэлгэцээр “BSOUNDS ” продакшн, “ITZONE” компанитай хамтран шууддамжуулалтыг хүргэлээ.
•    Дэд бүтэц, цахилгааны гэнэтийн саатлаас урьдчилан сэргийлж, 30квт-ийн хүчин чадал бүхий сэлгэн залгах генараторыг байнгийн бэлэн байдалд ажиллуулав.
•    Шууд дамжуулалтын тасралтгүй байдлыг хангах үүднээс “ЮНИВИШН” компанийн IPTV болон “САНСАР” кабел ХХК-ийн HD үйлчилгээг хослуулан авч, шилэн кабелаар дамжууллаа.
•    Үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын мэргэжлийн багтай хамтран ажиллалаа.
•    Ая тухтай үйлчилгээ үзүүлэхийг зорьж, техникийн, үйлчилгээний болон хамгаалалтын, зохион байгуулалтын гэх мэт төрөлжсөн, мэргэжлийн багууд ажиллалаа.

“Хүрхрээ” асарт энэ хугацаанд улс төр, нийгэм, урлаг, соёлын одууд байнга зочилж, хүн төрөлхтөнийг хөтлөлцүүлсэн хөлбөмбөгөөр нэгдэж байв.Асарт ч мөн онцлох үйл явдлууд олон өрнөж байлаа.

•    ДАШТ-ийг мэдээллийн бүх сувгаар, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи  ашиглан Монгол орон даяар шууддамжуулсан“Масс” агентлаг, “ЕTV” HD телевизтэй хамтран ДАШТ-ий Монгол дахь шууд дамжуулалтын нээлтийг амжилттай зохион байгуулж, Таван тивийг төлөөлөн оролцсон 1000 гаруй хүний бүрэлдхүүнтэй парад зохион байгууллаа.
•    Долоо дугаарсарын 1-ний өдөр Улаанбаатар хот даяар “Архигүй өдөр” тохиож, хөлбөмбөгийн асарт ч мөн “Шар айраггүй” өдрийг “тэмдэглэв.”
Энэ өдөр шар айраггүйгээр тоглолтыг үзсэн бөгөөд хөлбөмбөгийн үнэнч фанат гэдгээ тэр өдөр ирсэн үйлчлүүлэгчид маань нотлон харуулж амтат ундаа, “Үндэс” устай цуг байлаа.





Хүнсний манлай үйлдвэр “Арвайнүндэс” компаний“Хүрхрээ” брэнд ДАШТ-ийг албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол орон даяар дамжуулсан ETV телевизтэй бүтэн сарын турш хамтран ажиллаж, дэлхийн бөмбөрцгийн баярыг хуваалцлаа.  






   Хөлбөмбөгийн хамгийн том асарт үдэш бүр сонин содон,хөгжилтэй, сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж, “Kiwi”, “Madness”, “Fire”, “Lemons”, “Моханик”, “The quad kings” хамтлаг, Дуучин Наагий, Акбота Амина нар хөг эгшгээ хөлбөмбөгт зориулж байлаа. Хөтлөгч Ууганаа, Төмөрөө, Төвшинтөр,Тамираа нар “Хүрхрээ” асрын хүндэт зочид, хөлбөмбөг сонирхогчдыг хөгжөөн, хөтлөгчөөр ажиллав.



   ДАШТ-ий хаалтын өдөр буюу шигшээ багийн тоглолтыг үнэнч фанатуудтайгаа хамт үзэхээр УИХ-ынДарга З.Энхболдгэр бүлийн хамт, Шадар сайд Д.Тэрбишдагва, ГХЯ-ны сайд Л.Болд, Спорт бэлтгэл төвийн захирал, гавьяат тамирчин Б.Наранбаатарнарын хүндэт зочид “Хүрхрээ” асрыг зорьж ирсэн нь хөлбөмбөг сонирхогчдод гэнэтийн бэлэг байлаа.












Таны дэмжсэн баг хожсон хожигдсоны аль нь ч бай дөрвөн жил хүлээлгэн бүтэн сар нойргүй хонуулсан ХБДАШТ  спортын сэтгэл догдлуулсан торгон агшин,  шударга өрсөлдөөн, нөхөрлөлийн үнэ цэнийг  мэдрүүлэн өндөрлөж байна.


Цалиглан эрчлэх Хүрхрээ нь
Цагийн зүүг сэрээж
Хамаг Монголын минь хүчийг
Хайрлах зүрхэнд минь шингээнэ
Салшгүй эх нутгийн минь
Хүрхрээлэх уснь цэнгэг байг
Санаа нийлэх нөхдийн минь
Хүсэл тэмүүлэл тэнүүн байг
   

Нөхөрлөлийн үнэ цэнэ  “Хүрхрээ”



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin (202.70.40.162)

    2014-07-17

    Goy asar shuu uneheer shan

  • hjkhjk (202.70.40.162)

    2014-07-17

    ghjghjghjgh