Асашёорюү Хужиртын наадамд зодоглолоо


Энэ жил Монгол Улсын хэмжээнд 118 сумын тэгш ой тохиож байгаа юм. Зарим сумдын хувьд ойн баяраа үндэсний их баяр наадмын өмнө тэмдэглэсэн бол цөөнгүй сум наадмын дараа тэгш ойгоо тэмдэглэж байна.

Тухайлбал өнөөдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумдын түүхт 90 жилийн ойн баяр наадам эхэлж байгаа бол Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан сумынхан мөн 90 жилийн ойн наадмаа тэмдэглэж байна.

Хамгийн сонирхолтой нь дээрх нутагт төрж өссөн алдарт аваргууд нутгийн зон олондоо хүндэтгэл илэрхийлэн, их ойдоо зодоглож байна. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж гэхэд өмнө ярьж байсанчлан Хужирт сумынхаа 90 жилийн ойд зодоглож байгаа бол дархан аварга А.Сүхбат Сэргэлэн сумынхаа их ойд мөн гарч барилджээ.


Б.ЭНХ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН JS JS (112.72.11.67)

    2014-07-20

    МОРАЛГҮЙ ГАХАЙ

  • Зүрх судас (202.179.20.239)

    2014-07-18

    Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга лекц 7 сарын 19-ны 12 цагаас явагдах гэж буй тул та бүхнийг урьж байна. Тус лекцээр Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны бөглөрлөөс шалтгаалах бүх төрлийн эмгэгүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцана. АУ доктор лекцийг удирдан явуулж, бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй хүмүүст хувьчлан зөвлөгөө өгөх тул бүх шинжилгээтэйгээ ирэхийг хүсч байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038