Эрүүл мэндийн шилдэг 7 зөвлөгөө

Залуу бүсгүйчүүдийн эрүүл мэндэд зайлшгүй чухал асуудлууд.
1. Үргэлж аюулгүй бэлгийн харьцаанд орж бай.
Найз залуу чинь БЗХӨ тусахгүй гэдэгт маш итгэлтэй (бүр 100% итгэлтэй байгаа бол шүү дээ) л биш байгаа бол үргэлж хамгаалалттай секс хийх хэрэгтэй. Бэлгэвч чамайг 100% хамгаалж чадахгүй ч төрөл бүрийн БЗХӨ (хламиди, загхүйтэн), мөн арьсаар дамжин халдварладаг өвчин (яр, умайн хүзүүний халдвар) тусах магадлалыг эрс бууруулж чадна.

2. Эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж бай.
Ялангуяа хламиди, загхүйтэн зэргийн үзлэгийг хийлгэж байх шаардлагатай. Учир нь БЗХӨ-ий зарим төрөл дөнгөж туссан үедээ ямар нэгэн шинж тэмдэг, зовиур үзүүлдэггүй ч эцсийн үр дагавар нь үргүй болох ч боломж байдаг. Хэрэв чи ямар нэгэн БЗХӨ-ий халдвартай болсон тохиолдолд эрт үзүүлж эмчилгээ хийлгэн антибиотик хэрэглэх хэрэгтэй. Тиймээс жил бүр тогтмол, мөн тохиолдлын бэлгийн харьцаанд орсныхоо дараа эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж байгаарай.
 

3. Витамин В хэрэглэ.
Ойрын хугацаанд хүүхэдтэй болох бодолгүй байгаа ч өдөрт 400мг витамин В хэрэглэж заншвал төрөх үед чинь илүү хялбар байх болно. Энгийнээр хэлэхэд улаан буудайн үрээр хийсэн талх хангалттай идэхэд л болно гэсэн үг. Гэхдээ мультивитамин хамгийн найдвартай арга гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
 

4. Арьсаа хамгаал.
Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд арьсны хавдар нийтлэг болох хандлагатай байгаа. Тиймээс UVA, UVB болон SPF 15 хамгаалалттай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл арьсны эрүүл мэндэд тустай.
5. БЗХӨ-ий шинжилгээнд тогтмол орж байх хэрэгтэй.
Бас тогтмол хугацаанд эмчтэйгээ уулзаж, зөвлөгөө авч бай.
 

6. Холестролын хэмжээгээ тогтоож бай.
Хэдийгээр зүрхний өвчин гол төлөв өндөр настай эрчүүдэд зонхилон тохиолддог ч 20-с дээш настай эмэгтэй та ч бас хлостерины хэмжээндээ хяналт тавих хэрэгтэй. Таван жил тутам хлостерины шинжилгээ өгөх нь зүйтэй.
 

7. Боломжтой л бол аль болох сайн унтаж амрах хэрэгтэй.
Нойр муу байх нь жингийн илүүдэлд нөлөөлж, стресс, сэтгэлийн хямралд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн нойр дутуу явах нь таны дархлааны системийн үйл ажиллагааг бууруулдаг. Өдөрт заавал долоогоос найман цаг унтаж амрах хэрэгтэй шүү.

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.229.120.53)

    2015-04-13

    maluudaa hund haragdahaar bolgooch naad umaa unshulya gej bodoj baiv*****