МИК болон Худалдаа хөгжлийн банк хөнгөлөлттэй зээл олгоод байна уу дарамтладаг зээл олгоод байна уу

Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд орон сууцжуулах хөтөлбөрийн сургаар олон хүн үүнд хамрагдахыг хүсэх болсон.

Төрийн засгийн хөнгөлттэй хөтөлбөрт хамрагдан өрхийн ахуй амьдралаа дээшлүүлэх гэсэн иргэд ч үүнд сайшаалттай байсан билээ. Тэгвэл энэхүү зээлийн олголт зарим нэг хүнд дарамт шахалт болоод ч байгаа мэт санагдах боллоо.

Учир юу гэвээс  хамаг байдгаа шавхан өөрийн гэсэн орон байртай болсон өрхүүдээс дахин зөрүү төлбөр гэх зүйл шаардан дарамтанд оруулж байгаа сурагтай.

Үүний нэг жишээ болох Худалдаа хөгжлийн банкны үйлчлүүлэгчид тохиожээ.  Болсон явдлыг сийрүүлбэл, тус банкны үйлчилүүлэгч гэр бүл 8 хувийн зээлд хамрагдахаар эцгийнхээ байрыг барьцаанд тавин тусдаа байр авсан байна. Банкнаас тавьсан бүх шаардлагыг биелүүлэн зээлийн материалаа бүрдүүлэн банкнаас зээл олгох хугацааг хүлээж байсан бөгөөд өнгөрсөн оны 12 дугаар сард тэдэнд Худалдаа хөгжлийн банкнаас зээл олгохыг зөвшөөрөн тэд ийнхүү гал голомтоо тусгаарлан өрх  тусгаарлах завшаан тохиожээ.

Гэтэл энэ бүх явдал өнгөрсөнөөс бүхэл бүтэн 7 сар өнгөрсний дараа банкнаас ярин зээлийн барьцаанд байгаа байрны үнэлгээ МИК буюу Монголын Ипотекийн Корпорациас тавьсан зээл олгох журмын шаардлагад хүрэхгүй байна. Тиймээс нэмж  5 сая төгрөгийн зээлийн төлбөртөө урьдчилж хийнэ үү. Эс бөгөөс таны зээл 8 хувийн хөнгөлөлттэй зээлээс хасагдан өндөр хүүтэй зээл рүү шилжинэ хэмээн мэдэгджээ.

Үнэн хэрэгтээ байранд орохын тулд тухайн байрны зөрүүг хувиасаа гарган төлж өөр бусад багагүй зардал гарсан гэp бүлийн хувьд  энэ төлбөр амьжиргааг улам доройтуулах шийдвэр болжээ. Зээлийн төлбөр өндөрөөр төлдөг дээрээс нь дахин мөнгө нэхэмжлэх эрхгүй бөгөөд тухайн үеийн гэрээндээ нэмэлтээр мөнгөн төлбөр хийнэ гэх мэт заалт ч байхгүй билээ.

Зээлийн олголтыг оны өмнө гарсан мөртлөө МИК-ийн гаргасан 2 дугаар сард гаргасан гэх журмын дагуу төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөн хэмээн банкнаас мөнгө нэхэмжлэх ёстой юу ...

Түүнчлэн МИК гаргасан шаардлага журмаа банкнуудад тодорхой мэдээллээгүй улмаас ийм алдаа гарсан хэмээн банкны ажилтнууд мэдэгдсэн байна.

Энэ мэт банк болон МИК-ийн хоорондын үл ойлголцол дунд хэрэглэгч хохирох ёстой юу. Хэрэв зөрүү төлбөр авах болон барьцааны хөрөнгийн үнэлгээг буруу хиийсэн гэх мэт  шалтгаанаар банк үйлчлүүлэгчээ хохироох эрхтэй юу. Анх зээл олгохдоо л энэ мэт зүйлийн талаар дурьдаагүй мөртлөө эцэс сүүлд нь ийм байдлаар мөнгө нэхэмжлээд байвал энэ чинь харин ХӨНГӨЛӨЛТТЭЙ бус ДАРАМТЛАГЧ зээл болох бус уу .....

Энэ гомдлын талаар зөвөлгөө мэдээлэл авахаар утсаар МИК-д хандсан боловч энгийн үйлчлүүлэгчтэй бид харилцдаггүй, манайх харилцагч байгууллага биш бид банктай л харилцана хэмээн мэдэгдсэн юм.

Харин Худалдаа хөгжлийн банкны зээл хариуцсан ажилтан МИК-ийн тавьсан шаардлагын дагуу зөрүү нэхэмжилж байна гэсэн бүрхэг хариултаар ам таглаж байжээ.

Одоо харин хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэх үйлчлүүлэгч нь хөнгөлөлт бус дарамт эдлэн ийнхүү явж байна . Энэ төлбөрийг төлбөл зээлийн үлдсэн 20 жилийн хугацаанд нь  дахин өөр журам гарч дахин зөрүү төлбөр нэхэхгүй гэсэн баталгаа ч алга даа . Хэрэв ингэж дарамтлах бол гэрээ хэлэлцээр хийсэн байж анхнаасаа зээлээ олгоод хэрэг байна уу даа ...

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)