Владимир Путины олон улс дахь рейтинг унав

“Малайзиа Эйрлайнс” компанийн “Эм-Эйч 17” нислэгийн осолд хариуцлага тооцох бүлэг ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ч олон улс Владимир Путиныг шууд буруутгах хандлагатай байна. Үүний улмаас В.Путиныг буруушаасан иргэдийн тоо өсч, энэ хэрээр олон улс дахь түүний нэр хүнд унаж байна. Хэдийгээр В.Путин Украины Засгийн газарт сэргээн босголтод зориулж яаралтай тусламж үзүүлэх санал тавьж, Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг галаа зогсоохыг хүсч, онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгахад бүх талаар хамтран ажиллахаа мэдэгдсэн ч түүнийг энэ осолд буруутгасан хэвээр байна. Тэрбээр мөн “Украины зүүн өмнөд нутаг энх тайван байсан бол ийм эмгэнэлтэй осол болохгүй байсан” гэв. Нөгөө талаас Малайзын онгоцыг буудан унагасан гэх Оросыг дэмжигч салан тусгаарлагчдыг Кремльтэй шууд харилцаатай байгаа гэдэгт олон хүн итгэж, хариуцлагыг нь Кремлийн тэргүүн В.Путинээс нэхэж байна. В.Путин сүүлийн жилүүдэд олон улс болон ОХУ-ын хамгийн нөлөө бүхий улстөрчөөр нэрлэгдэж байсан бөгөөд дээрх ослын улмаас нэр хүнд нь унасан ч хамгийн нөлөөтэй улстөрчийн байр сууриа алдаагүй байна. Гэхдээ энэ уналт нь Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кемэрон, АНУ- ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нартай ойртож ирэв. Ямартай ч, тэд Владимир Путинг Украины зүүн өмнө зүгийн мөргөлдөөнийг зогсоож чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний нэг илрэл нь саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай уулзалт болоход АНУ-ын Элчин сайд Саманта Рауэр “ОХУ энэ дайныг зогсоож чадна” гэж мэдэгдсэн явдал юм. Мөн “ОХУ энэ дайныг зосгоох ёстой. Украины зүүн нутгийг эзэмшиж буй салан тусгаарлагчид газар-агаар ангиллын пуужингаар Малайзын онгоцыг буудан унагасан байх магадлал өндөр байна” гэж мэдэгдсэн юм.

unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.26.193.25)

    2014-07-23

    Олон улсын хэвлэлээс харахад Путиний нэр хүнд унаад байгаа юм байхгүй ш дээ. Харин АНУ, барууныхан урьдын адил ОХУ-ын хүчиг сулруулах, Путиний нэр хүндийг унагах оролдлогыг асар их мөнгөөр хийж байна. Үүндээ Украйны нутагт сөнөөгдсөн Малайзын иргэний онгоцын сэдвийг шүүрэн авч, оон зохиомол баримтыг нийтэд цацаж байгаа. Олон улсын экпертүүд ажиллаж, эцсийн дүгнэлт гаргаагүй байхад энэ бол зүгээр л үзэл суртлын дайн юм. Онгоцны осолд АНУ, Украйн холбогдох баримтууд ч бас байгаа юм билээ. Энэ бол үзэл суртлын дайн.