Боингийн ослын дараа шинэ дүрэм нэвтрүүлэх санал тавив

Арабын нэгдсэн эмиратын “Эмират Эйрлайн” компанийн ерөнхийлөгч Тим Кларк Украинд осолдсон “Боинг-777” онгоцны осолтой холбогдуулан шинэ дүрэм батлахыг санал болгов. Тэрбээр Иргэний агаарын тээвэр үзүүлэгч компаниудын дунд олон улсын уулзалт зохион байгуулахыг санал болгож, зөрчилдөөнтэй бүс нутагт хэрхэн агаарын тээвэр хийх талаар хэлэлцэх ёстой гэв. Шалтгаан нь Украины Донецк бүс нутагт осолдсон Малайзын боинг онгоцны сүрэл гэдгийг тэр сануулжээ. Тим Кларк дэлхийн өнцөг булан бүр дэх Засгийн газрын зохицуулагчдыг иргэний агаарын тээврийн компаниудыг аюулгүй нислэг үйлдэхэд илүү идэвхтэй оролцоотой байх ёстой гэжээ. Нөгөөтэйгүүр Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгийг хуралдахыг хүсэв. Сонирхуулахад, “Эмират Эйрлайн” нь Ойрхи Дорнод, Арабын бүс нутгийн хамгийн том иргэний агаарын тээвэр үзүүлэгч компани юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)