Хамтдаа хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортыг өөрчилье


Гудамжны хөлбөмбөгийн хамгийн дуулиант тэмцээн болох Tiger Street Football энэ жил дэлхийн хөлбөмбөгийн од тоглогч Деко болон хөлбөмбөгт хайртай фенүүдтэй хамтран энэ гайхалтай тоглоомыг улам илүү сонирхолтой болгохоор эргэн ирлээ. “Tiger Street Football-2014” наадмын хүрээнд Деко хөлбөмбөг сонирхогч фенүүдийн илгээсэн саналын дагуу хөлбөмбөгийн спортын тогтсон дүрмүүдийг өөрчлөн маш сонирхолтой тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээрээ энэ удаагийн тэмцээн Азийн хөлбөмбөг сонирхогчдын овсгоо самбаа, хурд хүч, шинэ зүйлд дасан зохицох чадварыг шалгасан хамгийн анхны, хамгийн сонирхолтой тэмцээн болох юм. Энэ жилийн Tiger Street Football нь Сингапур, Камбож, Монгол гэсэн 3 улсыг дамнан зохион байгуулагдах бөгөөд тоглолтын дүрэмд оруулах хамгийн шилдэг саналыг тэмцээн бүрийн өмнө сонгон олонд зарлах юм байна. Тоглолтын хуваарийн хувьд хамгийн эхний тоглолт 8 сарын 9-нд Камбожид, удаах нь 8 сарын 23-нд Монголд, сүүлийн шатны тоглолт 9 сарын 6-ны өдөр Сингапурт тус тус тоглоно. Энэ жилийн бас нэгэн онцлог нь Азийн 3 улсаас тус бүр шилдэг 2 баг мөн Австралийн шилдэг 1 баг, Tiger Street Football-2013-ийн аварга Вьетнамын Dat Vinh Tien гэсэн 8 шилдэг багууд тэргүүн байрын супер шагнал 40,000 aм.долларын төлөө хоорондоо хүчтэй өрсөлдөх бөгөөд аваргын шагнал урьд урьдны жилүүдийнхээс хамгийн өндөр үнийн дүнтэй нь байгаа юм байна. Түүнчлэн Tiger брэндийн урилгаар хөлбөмбөгийн дэлхийн хэмжээний од Деко өөрийн биеэр 8 сарын 23нд Монголд болох тоглолтон дээр хүрэлцэн ирэх бөгөөд тэмцээний турш хамт байж, шинэчилсэн дүрмээр хамгийн сайн тоглож буй шилдэг тоглогчийг өөрөө шалгаруулах юм. Монгол, Камбож, Сингапурт тоглогдох тэмцээнүүдийн дараа Tiger Street Football-2014-ийн 8 багаас шилдэг 6 тоглогчийг шалгаруулан тус тоглогчид 9 сарын 6-нд Сингапурт Деко болон түүний нөхөдтэй нөхөрсөг тоглолт хийх юм байна. Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн Tiger Street Football-ийг урьд урьдын жилүүдийнхээс илүү онцлог болохыг дурьдсан ба “Бид хөлбөмбөг хэмээх гайхамшигт тоглоомыг хүлээснээс тайлан илүү сонирхолтой, илүү үзүүштэй болгохоор зорьж Tiger Street Football-2014-ийг зохион байгуулж байна” хэмээсэн юм. Түүнчлэн алдарт хөлбөмбөгчин Андерсон Луйс Де Коза буюу Декогийн хувьд тэрбээр Португалийн багийг 75 удаа удирдан тоглож, Европын Хөлбөмбөгийн Холбооны Аврагуудын Лигт FC Porto, Barcelona гэсэн багуудаас тоглон ялалт байгуулж, тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг гоол хийх боломжит агшинг үүсгэдэг хагас хамгаалагчаар шалгарч байсан билээ. Деко хэлэхдээ “Хөлбөмбөг бол яахын аргагүй гайхамшигтай тоглоом. Гэхдээ заримдаа хэтэрхий олон дүрэм, хамгаалсан тактик энэ спортын хүлчихдэг. Хэн 0-0 болж тэнцэж дуусдаг уйтгартай тоглолт үзэхийг хүсэх билээ. Би хөлбөмбөгийн фенүүдийн хамт энэ гайхалтай спортыг урьд өмнө нь байгаагүй сонирхолтой үзүүштэй болгомоор байна. Бидэнд үүнийг бодит зүйл болгох боломж олгож байгаа Tiger брэндэд би маш их талархаж байна” гэж ээ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Styr (83.3.230.34)

    2014-07-22

    Хэрэв энэ ньhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/танд маш их баярлалаа