Дугуйчиддаа хамгаалалтын малгай тогтмол өмсөж хэвшихийг уриалж байна

Манай улсад хүн амын нягтаршил, төвлөрөл ихэссэнээс болж замын түгжрэл нийслэлийнхний хувьд томоохон асуудал болоод байгаа.  Тиймээс Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхлэсэн. Уг төслийн хүрээнд  нийслэлчүүдээ  “Унадаг дугуйтай Улаанбаатар”-аар давалгаалуулж нийгмийн сайн  сайханд чиглэсэн,  үр дүнд хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа юм. Тэд саяхан дугуйчдыг   “Хамгаалалтын малгайгаа тогтмол өмсөж хэвшихийг сануулсан” шторк гаргасан байна.  Унадаг дугуй бол хүн хөдөлгүүр  бүхий тээврийн хэрэгсэл. Тиймээс дугуйчин хүний аюулгүй байдал хамгаас чухал учир уг шторкийг  Монголын залуучуудын холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар, Залуу дугуйчин клуб, ILab хамтран Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн хүрээнд  бүтээжээ. Түүнчлэн нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийдэг телевизүүд уг шторкийг нийтэд түгээхээр болсон байна. Мотоцикль, унадаг дугуй, мопедтай жолооч нар хамгаалалтын малгай өмсч хөдөлгөөнд оролцох нь цөөн байдаг гэдгийг судалгаагаар тогтоогдсон учир мотоцикль, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцогчдыг хамгаалалтын малгайгаа өмсч, дүрмэнд заасны дагуу хөдөлгөөнд оролцохыг  уриалж байгаа аж.

https://www.youtube.com/watch?v=XqwYDFAUH3I&feature=youtu.be
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)