Монгол эмэгтэй Солонгост биеэ үнэлж байгаад саатуулагджээ

Манай улсын иргэд хилийн чанадад гэмт хэрэгт холбогдох нь их болсон. Гадаад улс оронд хар тамхи, хулгай дээрэм, биеэ үнэлэлт гэх зэрэг хамгийн муу муухай бүхэнд монголчуудын нэр гарах болжээ. Тэгвэл энэ сарын 14-нд БНСУ-ын Умард Чүнчонь аймгийн цагдаагийн газар “Гадаадын иргэдэд биеэ үнэлж байсан 49 настай А гэгч монгол эмэгтэйг саатуулсан” байна.

А-гийн хамт долоон сэжигтнийг энэ төрлийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар, сэжигтэн А-г өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Узбекстан, Шри-Ланк зэрэг гадаад улсын нийт 13 хүнд биеэ үнэлсэн хэрэгт сэжиглэжээ.

Иргэн А нь солонгос хүнтэй гэр бүл болон БНСУ-д анх ирсэн бөгөөд гэр бүлийн санхүүгийн байдал хүндэрсэн учир ийнхүү биеэ үнэлж эхэлсэн гэж цагдаагийн газарт тайлбар өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • sdf (202.21.106.101)

    2014-07-24

    CHadaj l bna. Muu erchuudtei ornii huuhnuud ingelgui ch yahaw dee huurhii. Mgl erchuudiin ***** ni ulaij bgaa blgui

  • Зочин (103.26.193.21)

    2014-07-24

    Зайлчихсан ***** вэ Монгол Улсын нэрийг уландаа гишгэсэн амьтан.