”Севол” хөлөг онгоцны эзний цогцос олджээ


Инчеоноос амралт, аялал зугаалгын Чежү арлыг чиглэн хөдөлсөн зорчигч тээврийн “Севол” хөлөг онгоц өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-ны орой живсний улмаас олон хүн  харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Тэгвэл энэхүү дэлхий дахинд цочролд оруулаад байсан “Севол” хөлөг онгоцны эзэн тэрбумтан Ю Бён Гёны цогцсыг Сөүл хотоос урагш 300 орчим км зайтай Сунчеон хотын ойролцоо чавганы тариалангийн талбайгаас олжээ. 73 настай тэрээр “Севол” усан онгоцны ослын дараа сураггүй болсон юм. Түүнийг Өмнөд Солонгосын Засгийн газраас эрэн сурвалжилж мэдээлэл өгсөн хүнд хагас сая орчим долларын шагнал амлаад байсан билээ.
Түүнийг танихын тулд төрсөн ахаас нь генийн шинжилгээ авч харьцуулах ажлыг хийсэн байна. Мөн түүний эхнэр болон ахыг нь баривчлаад байгаагаас гадна  өдгөө Францад амьдарч буй төрсөн охиныг нь шилжүүлж авахаар яригдаж байгаа гэнэ.

Дээрх ослын хамгийн гол буруутан гэгдээд буй Ю Бен Ын нь шашны тэргүүнээр ажилладаг байжээ. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм.




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)