“Ралли Монголиа 2014” уралдаан Архангайд болно

Авто машин, мотоциклийн холын зайн “Ралли Монголиа 2014” олон улсын уралдаан ирэх сарын 10-17-нд болох аж. Японы SSER байгууллагаас Монголын авто ма шин, мотоциклийн спортын холбоотой хамтран Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжлэх юм байна.
Уралдааныг энэ жил Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болжээ. Уралдааны үеэр мотоциклийн ангилалд Монголын таван бүсгүй оролцохоор бүртгүүлсэн аж. Үүнд, “Монголын эмэгтэй мотоцикльчдын бүлгэм”-ийн тамирчин Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг, Г.Батцэцэг нар болон “Эко мотоспорт” аяллын клубын тамирчин н.Ундрал, “Наката моторс” клубын тамирчин н.Хишигжаргал нар бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Д.НЭРГҮЙ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)