Автобус осолдож 5 хүүхэд амиа алджээ

Францын зүүн өмнөд хэсэгт орших Труа хотын ойролцоо жижиг оврын автобус осолдож таван хүүхэд, нэг том хүн амь насаа алдсан эмгэнэлтэй хэрэг гарчээ.

 

Автобусанд хоёр том хүн, 13-14 орчим насны хүүхдүүд зорчиж явсан бөгөөд ачааны машинтай мөргөлдсөний улмаас ийнхүү олон хүний амь эрсэдсэн байна. Түүнчлэн хоёр хүүхэд, нэг том хүн хүнд гэмтэл авсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Хүүхдүүд аялалд оролцоод Нанжис хот дахь гэр рүүгээ буцаж явсан энэ аж.

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болсон явдалд туйлын ихээр харамсаж буйгаа Элисейн ордонд хийсэн мэдэгдэлдээ дурьджээ. Түүнчлэн Ерөнхий сайд Мануэль Вальс ослын шалтгааныг тодруулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлах болно гэдгээ амласан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)