Тайванд онгоц осолдож 47 хүн амь үрэгджээ

Тайванийн  "TransAsia Airways" компанийн ATR-72  зорчигч тээврийн онгоц өчигдөр орой буулт үйлдэж байх явцад  осолдсон байна. Тус онгоцонд 54 зорчигч, багийн дөрвөн гишүүн байсан гэх бөгөөд онгоц буулт хийхээсээ өмнө дунджаар 30 орчим метрийн өндөрт байхдаа гэнэт тэнцвэрээ алдаж эхэлсэн бөгөөд ойролцоох байшингуудын дунд газардсанаас 47 хүн амь үрэгдэж, 11 хүн шархаджээ.   

Мэргэжилтгүүд онгоцны ослын шалтгааныг  Магун хотын цаг агаарын нөхцөл байдал муу байснаас үүдсэн хэмээн таамаглаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)