Эрчүүд бэлгийн сулрал, хямрал хоёроо ялгаж сураарай

Эр хүн бэлэг эрхтнээ хөвчрөхөө болих эсвэл хөвчрөлтөө удаан барьж чадахгүй болбал маш их айж түгшдэг. Бэлгийн сулралд орсон эрчүүд гутарч гуних нь элбэг тохиолддог. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол сэрэл нь хөдөлж дур хүсэл төрөөгуй байсан ч бэлгийн харьцаанд орох чадвартай гэж үздэг. Харин эрчүүдийн хувьд бол өөр. Бэлэг эрхтэн нь ядаж сулхаи ч гэсэн хөвчрөөгүй л бол тэд сексийн талаар бодохын чхэрэггүй. Ихэнхэрчүүд эгзэгтэй үед эрхтэн нь хөвчрөөгүй юм уу, хөвчирч байгаад буусан зовлонг амссан байдаг.Эдгээр нь ихэнхдээ түр зуурын шинжтэй байдаг. Харин зарим эрчүүдэд бэлэг эрхтэн нь сул хөвчрөх, эсвэл огт хөвчрөхгүй байх, хөвчирсөн ч удаан барих чадваргүй болох зэрэг нь удаан хугацаанд үргэлжилж архаг болсон байдаг. Энэ нь ихэвчлэн сэтгэлзүйн шалтгаантай, заримдаа бие махбодийн, бас энэ хоёрыг хавсарсан шалтгаантай! байдаг байна. Хамгийн! түрүүнд та бэлгийн үйл ажиллагаанд чинь юунаас болж өөрчлөлт орсныг мэдэх хэрэгтэй. Тэгээд еөрийгөө бэлгийн сулралд орж уу, хямралд орж уу гэдгийг ялгаж сур. үүнийг мэдэхгүйгээс бэлгийн хямралд орёныгоо сулралтай болчихлоо гэж хэт дөвийлгөн бодож өөрийгөө тарчлаадаг. Хэрвээ, Унтаж байх юм уу, сэрэх үед бэлэг эрхтэн нь хэзээ ч хөвчирдөггүй бол
-Ганцаараа байх үедээ бэлэг эрхтнээ гараараа оролдсон ч огт хөвчирдөггүй бол
-Сэтгэлзүйн эмчилгээний үед ч дээрх байдлууд өөрчлөгдөөгүй бол энэ нь бэлгийн талтай. Олон судалгаанаас үзэхэд бэлгийн сулралтаар нийт эрчүүдийн 10-20 хувь нь бие махбодийн ямар нэг өвчнөөс болж дээрх зовлонд учирсан байдаг:Гэмтэл бэртэл, чихрийн шижин хэт таргалалт архинд донтох гэх мэт зарим нэгэн архаг евчнүүдийн улмаас бэлийн сулралд ордог. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд илэрч байвал мэргэжлийн эмчид хандаж үзлэг шинжилгээнд орж оншоо сайн тодруулахыг эрчүүддээ зөвлөе. Бие махбодийн өвчин эмгэгээс шалтгаалсан зүйл байхгүй хэрнээ цэвэр сэтгэл зүйн байдлаас шалтгаалж тохиолддог бэрхшээлүүдийг бэлгийн хямрал гэдэг. Хэрвээ,
-Унтаж байх юм уу, сэрэх үед бэлэг эрхтэн нь хөвчирдөг бол -Бэлэг эрхтнээ гараараа оролдон хөвчрүүлж чаддаг бол
-Дур тавьтлаа нэлээн удаан хугацаанд хөвчрөлтөө барьдаг бол тухайн бэрхшээл бэлгийн харилцагчдын хоорондын ямар нэг асуудлаас болж байна гэсэн үг юм. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрч байвал эрчүүдийн өмнө тулгарсан, энэхүү бэрхшээл нь еөртөө итгэлтэй байж, сайн амарч, зөв хооллох шаардлагатай. Мөн ажлын ачааллаа зөв зохицуулж бэлгийн харилцагчтайгаа харьцах харьцаандаа гарсан өөрчлөлт, эгзэгтэй асуудлуудыг шийдэхээс гадна, нарийн мэргэжлийн эмч сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)